Идлэг шонхор гаргахыг завдсан Украйн Улсын иргэдийг шүүнэ
2017/03/16

Нийслэлийн прокурорын газраас олны анхаарал татсан, онц хүнд хэргүүдэд прокурорын яллах дүгнэлт үйлдэж, шүүхээр шийдвэрлүүлэхээр шилжүүллээ. Тухайлбал :

-Тагнуулын Ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан "Украйн Улсын иргэн А нарын 5 этгээд урьдчилан үгсэн тохиролцож 2015 оны 11 дүгээр сарын 25-ны шөнө Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт Хилийн 44.2 дугаар тэмдэгтийн чиглэл, боомт бус газраар Засгийн газрын 2013 оны 15 дугаар тогтоолоор гадаад улсад гаргахыг хориглосон 128.000.000 төгрөгийн үнэлгээтэй 8 ширхэг идлэг шонхор шувууг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан гэх эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шийдвэрлүүлэхээр Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин