Монголын шилдэг жүдочдын дунд 50 сая төгрөгийн шагналын сантай халз барилдаан болох гэж байна. Тодруулбал Монгол Улсын гавьяат тамирчин Д.Цэрэнхандын нэрэмжит Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчид, олон улсын хэмжээний мастеруудын холимог багийн жүдо бөхийн халз тулаан зарлагдаад байна. Анх удаа зохион байгуулагдах уг тэмцээн “Аса” циркт болох аж.

Олимп, дэлхийн медальтай шилдэг жүдочид МУ-ын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчид ОУХМ-ууд гэсэн хоёр хэсэгт хуваагдаж байгаа юм.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчдын багт олимпийн аварга Н.Түвшинбаяр, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Х.Цагаанбаатар, гавьяат тамирчин, олимпийн мөнгөн медальт, дэлхийн аваргын хүрэл медальт Д.Сумъяа, дэлхийн аварга М.Уранцэцэг, дэлхийн аварга Г.Болдбаатар, дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин, дэлхийн аваргын хүрэл медальт Ц.Мөнхзаяа нарын шилдгүүд багтжээ.
Сэтгэгдэл байхгүй байна