Нууц амрагийнхаа долоо настай хүүгийн аминд хүрсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2017/03/15

Өнгөрсөн оны есдүгээр сарын 6-7-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат, долоон настай Т гэх хүү бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан. Тодруулбал талийгаач хүүгийн эцэг, Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат Ц нь 1992 онд төрсөн С гэгчтэй хувийн дотно харилцаатай байсан. С нь Ц-г гэр бүлээс нь салгах зорилгоор тус суманд оршин суугч Б-д мөнгө амлаж, захиалгаар хүүг хөнөөлгөсөн нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон юм.

Хүүгийн аминд хүрсэн Б нь 1998 онд төрсөн, 18 настай, өнгөрсөн жил арван жилийн сургууль төгсөөд, тодорхой эрхэлсэн ажилгүй байжээ. Тэрээр 2016 онд Эрүүгийн хуулийн 145.2 буюу хоёр удаагийн хулгайн хэргээр хоёр жилийн хорих ялаар шийтгүүлж, хоёр жилийн тэнсэнтэй байсан аж.

 Талийгаачийн аавтай нь дэр нэгтгэх зорилгоор  хүүг хөнөөх захиалга өгсөн Сэлэнгэд Эрүүгийн хуулийн 91.2.3, 91.2.11, 91.2.15, хүүг хөнөөсөн Барсболдод Эрүүгийн хуулийн 145.2, 91.2.4, 91.2.11, 91.2.15-д үндэслэн прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэж өчигдөр шүүхэд шилжүүлжээ. Одоогоор шүүх хурлын тов гараагүй байна. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин