Зурхай: Хариуцлагатай, тууштай ажиллавал амжилтад хүрнэ

Хонь - (3/21-4/19)
Сайн өдөр. Та төлөвлөснөө амжилттай хэрэгжүүлж чадна. Хуучин түнш, сургуулийн анд, эсвэл хуучны найзтайгаа уулзаж болзошгүй. Хэрвээ та урьд өмнө ямар нэг ажлыг, нөхцөл байдлыг дуусгалгүй орхисон бол өнөөдөр энэ хэрэг өөрчлөгдсөн хувилбараар давтагдана. Уран бүтээлчид, зураач нарт тааламжтай өдөр.

Үхэр - (4/20-5/20)

 

Хүчин зүтгэл шаардах том ажлыг төлөвлөх хэрэггүй. Сэтгэл санаа хямрах, уурлаж бухимдах, хэрүүл маргаан дэгдээх нь муу нөлөөтэй. Гоо сайхны болон эрүүлжүүлэх арга засал үр дүнтэй. Энэрэнгүй, өглөгч өгөөмөр байвал танд ашигтай. Галтай хянуур харьцаарай.  

Ихэр - (5/21-6/21)

 

Хариуцлагатай байх өдөр. Өнөөдөр эхлүүлж байгаа ажилдаа хариуцлагатай ханд. Учир нь энэ ажил нэр хүнд, чадамжийн баталгаа болно. Өр төлбөр, өглөг авлагаа барагдуул. Хэнтэй хэрхэн харьцаж, юу ярихаа нягталж байхгүй бол хүнд байдалд орно.

Мэлхий - (6/22-7/22)

 

Ухаарал бясалгалын өдөр. Буруу санаж явсан, дайсагнадаг хүнтэйгээ эвлэр. Хэт ядрах, сэтгэл хямрахаас сэргийл. Эрч хүчээ дэмий зүйлд бүү үр. Аливаад хүлээцтэй, тайван хандвал юмны учир олдоно. Судлаач шинжээч, хуулийн салбарынхан чухал санаа олно. Бусдад элдвийг бүү амла.

Арслан - (7/23-8/22)

 

Энэ өдөр таны танин мэдэх эрмэлзэл эрс нэмэгдэнэ. Тиймээс та харь орны ёс заншил, шашин шүтлэг гээд аялал жуулчлалтай холбоотой бүхэнд сэтгэл татагдана. Мэдлэгийн хүрээгээ тэлэх, сурч боловсрохтой холбоотой аливаа үйлдэл амжилттай байна. Нөгөөтэйгүүр илүү шашинлаг, гүн ухаанч болох тул аливаад хандах хандлагад тань энэ байдал тусгапаа олно.

Охин - (8/23-9/22)

 

Хариуцлагатай, тууштай ажиллавал амжилтад хүрнэ. Худал хуурмаг бүхэн илчлэгдэж цэвэр ариун ёс ялна. Шинээр аливааг эхлэх нь таагүй тул өдөр тутмын ажилдаа анхаарлаа хандуул. Эд юм, бичиг цаасаа эмхлэн цэгцэл. Ном унших, гэгээрэл ухааралд тэмүүлэхэд сайн.

Жинлүүр - (9/23-10/22)

 

Ухаалаг, хүлээцтэй байх өдөр. Бусадтай харьцахдаа хянуур байж, бусдын тавьсан саналыг болгоомжтой ханд. Учир нь сөрөг нөлөөнд автаж, буруу алхам хийх магадлал их байна. Хэн нэгэн таныг хуурч мэхлэн өөрийн ажлыг амжуулах бодолтой байна. Хулгай дээрэмд өртөх, эд зүйлээ гээхээс болгоомжил.

Хилэнц - (10/23-11/21)

 

Бусадтай харилцах эрэлт ихэсч, та илүү мэдрэмжтэй болно. Та өдрийн турш хүмүүстэй уулзаж, хэлцэл тохироо хийнэ. Хуучны түнш буюу найз тантай гэнэт холбогдож болзошгүй. Та ямар нэгэн мэдээлэл хайж байгаа бол, эсвэл хэн нэгэнтэй уулзах чухал хэрэгцээ байгаа бол тохиромжтой өдөр. Мэдлэг боловсролоо дээшлүүлэх, танин мэдэхүйн хүрээгээ тэлэхэд сайн.

Нум - (11/22-12/21)

 

Сөрөг нөлөө ихсэх өдөр Шинээр аливааг хийж эхлэхэд муу, Мөн томоохон эд зүйл худалдан авахаас зайлсхий. Эхлээд удаж байгаа ажлаа дуусгах, ажлаа дүгнэхэд сайн. Бусадтай хийсэн ажил санал зөрөлдөөнд хүргэнэ.  

Матар - (12/22-1/19)

 

Аливааг хүчээр гүйцэлдүүлэхэд таагүй өдөр. Их хичээл зүтгэл шаардсан ажлыг хийхээр төлөвлөх хэрэггүй. Өдөр тутмын, дадсан сурсан ажилдаа шамдаж, үйл явдлын урсгалыг дагах нь зөв. Эмчилгээ хийлгэх, гоо сайхандаа анхаарахад сайн. Санхүүгийн асуудалд хянуур хандаж, бусдад мөнгө зээлдүүлэхээс зайлсхий.

Бумба - (1/20-2/18)

 

Аливааг шинээр эхлэх, идэвхитэй ажиллахад тохиромжтой. Залхуу хойрго байж болохгүй, чухал боломжийг алдана. 15 цагаас хойш эхэлсэн ямар ч ажил амжилттай хэрэгжинэ. Замд гарах, засвар сэргээх ажлыг эхлэх, чухал шийдвэр гаргахад сайн. Шинэ ажилд орох, уулзалт зохион байгуулах, бичиг баримтад гарын үсэг зурахад сайн.  

Загас - (2/19-3/20)

 

Өнгөрсөн хугацаанд хийсэн бүх ажлаа дүгнэ. Та эргэн тойрондоо өрнөж буй үйл явдлыг ойлгохгүй, буруу дүгнэлт хийж болзошгүй. Үйл хөдлөл, үг яриагаа сайтар хяна, илүү дутуу зүйл ярих нь танд муу. Бусдад мөнгө зээлдүүлэх, бусдаас мөнгө авахыг цээрлэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025