Хонхорын замд ноцтой осол гарчээ
2017/03/14

Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 329 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 262 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 13 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн байна. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн 6 /үүний улмаас 9 хүн гэмтсэн/, мөргөлдсөн 5, үл хөдлөх зүйл мөргөсөн 1 осол бүртгэгдсэн.Зам тээврийн осолд зорчигч хэлбэрээр 2, явган зорчигч хэлбэрээр 3 нийт 5 хүүхэд өртсөн байна.

Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 53 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс  урьдчилан сэргийлж ажиллажээ.

Тухайлбал:

БЗД-ийн нутаг Хонхорын замд амины N.Sunny маркийн А жолоочтой автомашин амины T.Chaser маркийн Б жолоочтой автомашинтай мөргөлдөж зорчигч 16 настай М, 13 настай О нарын 3 хүн гэмтсэн байна.

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин