УТААНЫ ЭСРЭГ ААВ ЭЭЖҮҮД ДАХИН ЖАГСАНА

“Утааны эсрэг ээж аавууд” ТББ-аас энэ сарын 18-нд буюу цэргийн баярын өдөр дахин жагсахаар болжээ.Тус  холбооныхон өмнө нь хоёр удаа жагсаал зохион байгуулж, эрх баригчдад шаардлага хүргүүлээд байгаа  билээ.Гэвч тэдний шаардлагын хариуг  өнөөдрийг хүртэл ирүүлээгүй тул дахин ийнхүү жагсахаар болжээ.
 
Ирэх бямба гарагт болох уг жагсаалд 300-350 хүн оролцох бөгөөд “Утааг арилга”, “Эмнэлгээ барь” гэсэн үгэн хэлбэрт орж жагсахаа Хотын захиргаанд мэдэгджээ. Жагсаал Сүхбаатарын талбайд 12:00 цагаас болох аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025