Эзэнгүй гэмт хэргийг илрүүллээ
2017/03/13

2017 оны 2 дугаар сарын 28-ны шөнө СХД-ийн 4-р хороо Толгойтын замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч Т-г мөргөж амь насыг нь хохироон осол, хэргийн газраас зугтсан хэргийг УБХЦГ-ын Гуравдугаар хэлтсийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжлах ажиллагаа явуулан Honda Acty маркийн автомашины жолооч Ц үйлдсэн болохыг илрүүлэн шалгаж байна.

Жолооч нарт анхааруулахад осол гаргачихаад баригдахгүй байх гэсэн ахархан бодлоор зам тээврийн осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэлгүй ослын газрыг санаатайгаар орхиж зугтдаг нь олон сөрөг үр дагаврыг авчирч, хүлээх хариуцлагыг нь нэмэгдүүлдэг.

Учир нь осол, хэргийн газраас зугтаах үйлдлийг “санаатай үйлдэл” гэж үзэн Эрүүгийн хуулинд "хүндэвтэр" гэмт хэргийн төрөлд хамааруулан зааж хүлээлгэх хариуцлагыг хүндрүүлж үздэг.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин