Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 жолоочийг илрүүлжээ

Амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 497 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 353 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 8 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн байна. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн 11, онхолдсон 1, мөргөлдсөн 11. Сургуулийн насны 2 хүүхэд зам тээврийн осолд өртсөн байна.

Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 88 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс  урьдчилан сэргийлж ажиллажээ.

Тухайлбал:

СБД-ийн нутаг “Сансар-32” дэлгүүрийн баруун замд T.Pruis маркийн автомашины жолооч Д нь явган зорчигч 40 настай, эрэгтэй Б-г мөргөж амь насыг нь хохироосон байна.

БГД-ийн нутаг “Од” кинотеатрын зүүн замд амины H.Verna маркийн автомашины жолооч Б нь явган зорчигч 26 настай Э нарын 2 хүнийг мөргөж гэмтээжээ.
 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025