Дэлхийд тэргүүлэгч гүрнээр уучлалт гуйлгуулсан Монголын өмгөөлөгч
2017/03/13

ОХУ-ын элчин сайдын яамны дипломат ажилтанд зодуулсан “Хар Сарнай” хамтлагийн дуучин С.Амармандахыг өмгөөлж байсан өмгөөлөгч Г.Батбаяраас тус улс уучлалт хүссэн юм.

Нийслэлийн Засаг даргын тамгын газраас 2016.11.23-ны өдөр зохиогдсон “Жаргалтай Улаанбаатар” цэнгүүний үеэр гарсан уг хэрэгтэй холбоотойгоор өмгөөлөгчийн зүгээс үйлчлүүлэгчийнхээ хуульд заагдсан эрхийг хамгаалахаар тус улсын нутаг дэвсгэрийн эзэмшлийн элчин сайдын өргөөнд нэвтэрчээ. Энэ үеэр Монголын ард түмний хайртай дуучныг зодож танхайрсан дипломат консулын төлөөлөгч Олег Кашины өмнөөс харамсаж байгаагаа илэрхийлж түүний өмгөөлөгч Г.Батбаяраас уучлалт хүссэн байна. ОХУ-ын элчин сайдын яаманд бичиг хүргүүлэхээр очих үед ОХУ-ын Элчин сайдын яамны Консулын хэлтсийн дарга Горячев Владимир Владимирович , Элчин сайд Искандер Кубарович Азизовын туслах нар хүлээн авч уулзсан юм. Уулзалтаар ОХУ болоод дэлхийн хэвлэлд гарч буй мэдээллүүдийг анхааралтай ажиглаж байгаагаа мэдэгдэж Ерөнхийлөгч Владимир Путинийг ч уг асуудалд ач хоблогдол өгч байгааг хэлээд уучлалт хүсчээ. Дэлхийд тэргүүлэгч хүчирхэг гүрнээс уучлалт гуйлгасан өмгөөлөгч Г.Батбаяр нь сүүлийн үед улс эх орон, олон нийтийн эрхийг хамгаалсан хэргүүдийг өмгөөлж байгаа аж.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин