Бараг л харсан аятайхан залуу бүрээ лагерь авч явчих гээд л нэг телевизийн шоу шүүсэн биш хичнээн ч залуутай нэр холбогдов, Дээгий. Гэхдээ эцсийн мөчид эр нөхөртэйгөө л явна шүү дээ. Уул уурхайн компанийн босс энэ ноёнтон унаган монгол хэлгүй болохоор гэргийнхээ хөнгөхөн сээтэгнэлийг мэддэггүй бололтой гэж хүмүүс жиг жуг хийдэг. Тэгээд ч европ стиль байлгүй, бие биенийхээ хэрэгт оролцохгүй байх. Ямартай ч Дээгийг бараг нөхрөөсөө сална, удахгүй гэж бооцоо тавих нь халаг байгаа хүмүүс яарах эрт байна. Эр нөхрөө эгээ л ханхүү, өөрийн хаан шигээ хүндэлдэг бүсгүй тийм ч амар босгосон амьдралаа үрэн таран хийхгүй. Сээтэгнэл үү? Амьдралыг хөгжилтэй болгодог мянга мянган амтат жорын нэг юм уу даа.
Эх сурвалж:www.grandnews.mn
Сэтгэгдэл (25)