Шар усны үерт автаж болзошгүйг анхааруулав

Нийслэлийн хэмжээнд 50 байршилд 145.3 км урттай үерийн хамгаалалтын барилга байгууламж байдаг байна. Үүнээс 13 нь шар усны үерт автаж болзошгүй байгааг холбогдох албаныхан мэдээлсэн. Энэ дагуу Улааанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөрөөр ахлуулсан ажлын хэсэг өчигдөр/2017.03.11/ шар усны үерт өртөж болзошгүй газруудтай танилцжээ.

ИХ ХЭМЖЭЭНИЙ ЦАС ОРСОН УЧРААС ШАР УСНЫ ҮЕР БОЛОХ ЭРСДЭЛ ӨНДӨР БАЙНА

Нийслэлийн онцгой байдлын газрын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсээс өгсөн мэдээллээр Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд үерийн усны аюултай бүсэд суурьшсан 2500 орчим айл өрх байдаг байна. Үүнээс 1700 орчим нь ямар ч зөвшөөрөлгүй бөгөөд Онцгой байдлын газраас холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран жил бүр урьдчилан сэргийлж, сануулах хуудсыг тарааж, нүүх шаардлагыг удаа дараа хүргүүлсээр байгаа аж. Энэ жилийн хувьд их хэмжээний цас орсон учраас шар усны үер болох эрсдэл өндөр байгааг холбогдох албаныхан сануулж байна. Энэхүү эрсдлээс сэргийлж, ирэх тавдугаар сарын 1-нээс өмнө бүх далан сувгийг цэвэрлэж, гарц гольдирлуудыг нээх арга хэмжээг авч ажиллах болсноо Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсээс мэдээлсэн юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025