Зурхай: Хэл үгээ сайн хянахгүй бол тэмцэл маргаан үүснэ

ХОНЬ - (3/21-4/19)
Эрч хүчээр сэлбэгдэх өдөр. Бусдын хуурамч баг гээгдэж, үнэн дүр нь ил гарна. Та ямар ч ярвигтай нөхцөл байдлын учрыг олж, зохицуулж чадна. Аливааг шинээр эхлэх, хэт идэвхитэй хөөрүү байхаас зайлсхий. Хэл үгээ сайн хянахгүй бол тэмцэл маргаан үүснэ.

ҮХЭР - (4/20-5/20)
Мэдлэг боловсролын өдөр. Шинэ мэргэжил эзэмших, мэдлэг олж авахад сайн. Харилцаа холбоо өргөжинө. Өвөг дээдэстээ хүндэтгэл үзүүлэх, мөргөл үйлдэхэд сайн. Биеэ чийрэгжүүлэх, эрүүлжүүлэх, гоо сайхны засал хийлгэхэд үр дүнтэй. Дотны хүн анхаарал халамж тавьж баярлуулна. Аялал жуучлалаар явах, замд гарахад сайн.

ИХЭР - (5/21-6/21)
Өнөөдөр та нийтэч байх тул ганцаар өдрийг өнгөрөөхийг хүсэхгүй. Уулзалт хийх, аялал зугаалгаар явахад ээлтэй сайн. Та танихгүй хүмүүсийн хүрээнд ч хялбархан нэвтрэнэ. Шинэ танилууд хожим хэрэг болно. Холоос сайн хэл сураг ирнэ.

МЭЛХИЙ - (6/22-7/22)
Хүнд, амаргүй өдөр. Гэхдээ энэ нь муу өдөр гэсэн үг биш юм. Шинэ мэргэжил эзэмших, мэдлэг боловсролоо дээшлүүлэх, санхүүгийн асуудлаа шийдвэрлэх, худалдааны хэлцэл тохиролцоонд хүрэх, шинэ эд худалдан авахад сайн. Эрүүл агаарт гарвал эрч хүч нэмэгдэнэ.

АРСЛАН - (7/23-8/22)
Мэдлэг боловсролын өдөр. Шинэ мэргэжил эзэмших, мэдлэг олж авахад сайн. Харилцаа холбоо өргөжинө. Өвөг дээдэстээ хүндэтгэл үзүүлэх, мөргөл үйлдэхэд сайн. Биеэ чийрэгжүүлэх, эрүүлжүүлэх, гоо сайхны засал хийлгэхэд үр дүнтэй. Дотны хүн анхаарал халамж тавьж баярлуулна. Аялал жуулчлалаар явах, замд гарахад сайн.

ОХИН - (8/23-9/22)
Болгоомжтой байх өдөр. Сарны сөрөг нөлөө ихсэх тул буруу шийдвэр гаргах, алдагдалд орох, юмаа алдаж гээх, бусдад мэхлэгдэх магадлал өндөр. Ажил хэргийн уулзалт, харилцаа холбоог аль болох багасга. Хуурамч өдөр тул харж байгаа бүхэн үнэн гэж итгэх хэрэггүй. Шинээр ажил эхлэх, гэрээ хэлцэл хийхийг цээрлэ.

ЖИНЛҮҮР - (9/23-10/22)
Эрч хүчээр тэтгэгдэх өдөр тул сэтгэл санаагаа төвлөрүүлэн эерэг эрчмийг биедээ хүлээн авахад бэлэн бай. Ам тангараг өргөх, чухал бичиг баримтанд гарын үсэг зурхаас зайлсхий. Өнөөдөр бие даан ажиллах, уран бүтээл туурвих, эрүүл мэндийг анхаарахад тохиромжтой одөр. Садан төрөл, хамаатнууддаа санаа тавь. Чухал мэдээ сонсоно.

ХИЛЭНЦ - (10/23-11/21)
Амьдрал ахуйгаа цэгцлэх, шинэ ажил үйлс эхлэхэд тохиромжтой өдөр. Чухал ажлыг эхлүүлэх, азаа сориод үзэх, эрэл хайгуул хийх өдөр. Мөнгө санхүүгийн асуудал амжилттай шийдэгдэнэ. Биоэнергийн нөхөх эмчилгээ үр дүнтэй. Аян замд гарахад таагүй.

НУМ - (11/22-12/21)
Өнөөдөр та нийтэч байх тул ганцаар өдрийг өнгөрөөхийг хүсэхгүй. Уулзалт хийх, аялал зугаалгаар явахад ээлтэй сайн. Та сайн танихгүй хүмүүсийн хүрээнд ч хялбархан нэвтрэнэ.Шинэ танилууд хожим хэрэг болно. Холоос сайн хэл сураг ирнэ.

МАТАР - (12/22-1/19)
Болгоомжтой байх өдөр. Сарны сөрөг нөлөө ихсэх тул буруу шийдвэр гаргах, алдагдалд орох, юмаа алдаж гээх, бусдад мэхлэгдэх магадлал өндөр. Ажил хэргийн уулзалт, харилцаа холбоог аль болох багасга. Хуурамч өдөр тул харж байгаа бүхэн үнэн гэж итгэх хэрэггүй. Шинээр ажил эхлэх, гэрээ хэлцэл хийхийг цээрлэ.

БУМБА - (1/20-2/18)
Өнөөдөр нөхцөл байдал танаас илүү хариуцлагатай, туйлбартай байхыг шаардана. Хамгийн эгзэгтэй мөчид элдэв хориг саадтай тулгарахгүйн тулд өглөөнөөс эхлээд биеэ хэрхэн авч явахаа нарийн тооцох ёстой. Зардал гарах магадлал байгаа болохоор санхүүгийн хуваарилалтаа зөв хийх нь чухал. Хайр дурлалын асуудалд бодитой хандахыг хичээ. Хэт хийсвэр байвал хууртаж болзошгүй.

ЗАГАС - (2/19-3/20)
Энэ өдөр бясалгалд нэн зохистой. Дэмий чалчих нь дотоод энергийг барах тул анхаар. Салан задгай, хөнгөн хийсвэр байхаас зайлсхий. Таныг сэтгэл хангалуун байлгахын зэрэгцээ танд хэрэгтэй мэдээллийг өгдөг тийм л хүмүүс өнөөдөр таны хажууд байвал сайн. Хэлэх ярихаа сайтар нягталж, бодол санаагаа цэгцтэй, ойлгомжтой илэрхийлэх нь таны амжилтын үндэс болно.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025