Сэрэмжлүүлэг: Ми ми-д оногдуулах ял шийтгэл
2017/03/10

Монгол Улс уул уурхайн чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж эхэлснээр БНХАУ-тай хил залгаа авто замын боомтоор нүүр болон ашигт малтмал их хэмжээгээр экспортлох болж, уул уурхайн салбар дагасан хууль бүс үйлдлүүд нэмэгдэх боллоо. Ингэхдээ ми ми гэх бодисыг хууль бусаар хил гаргах, оруулах тохиолдол гарч байгаа аж. Тодруулбал, 2013-2016 онуудад энэ төрлийн гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 11 бүртгэгдэж, шүүхээр 5 хэрэг шийдвэрлэгдэж, 3 материалыг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж, мөрдөн байцаалтад мөн гурван хэрэг шалгагдаж байгаа аж.  Иймд ард иргэдийг энэ төрлийн хорт бодисоос өөрийгөө болон бусдыг хамгаалах, хууль бусаар хилээр нэвтрүүлсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээхийг сэрэмжлүүлж байна.

Уг бодисыг хэрэглэсэн тохиолдолд хүний биеийн төв мэдрэлийн тогтолцоог идэвхжүүлэх, зүрхний хэмнэл ихэсгэх замаар нойр хүрэх явцыг удаашруулж, нойргүйдэлд хүргэдэг. Тунг хэтрүүлсэн тохиолдолд зүрхний хэм алдагдах, зүрх судасны үйл ажиллагаанд өөрчлөлт орох аюултай ба удаан хугацаанд хэрэглэхэд үгүйлэх хам шинж илэрдэг хор уршигтай болдог тухай мэргэжлийн байгууллагаас дүгнэжээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин