
Нийтийн дууны отгон гүнж тодотголын эзэн Х.Мөнгөнцэцэг бие даасан тоглолтоо дуулиан шуугиантай хийсэн. Анхны тоглолт болгон ийм сенсаацитай болдог бол урлагийнхан олонд танигдахад илүү дөхөм байх сан. Дуучин Б.Болд ангийн охиныхоо тоглолтын ерөнхий менежерээр ажилласан, гэр бүлийн асуудалтай дуучин Э.Чулуунчимэгээс өрх тусгаарласан цаг мөч нь улирал нь таарчихлаа гэдэг шиг л юм болсон. Найз залуугаа зорин Америк руу үе үе гүйдэлтэй байдаг Х.Мөнгөнцэцэг гэнэтхэн хэл амны бай болсон нь түүний олонд танигдах үйл явцыг хурдасгасан. Сайн муу нийлж байж сав дүүрдэг хойно. Тэр үеэс хойш нам жим болоод байсан бүсгүй саяхан нэгэн тоглолтон дээр “Хайрын хурим”-ын даруухан дээлтэй тайзнаа гарсан нь энэ. “Мөөм” Мөнгөө хоч зүүгээд байсан бүсгүйд нэршил нь таалагдаагүйнх үү энгэр задгай хувцас өмсөхөө байсан гэмээр. Урлагийн хүн, олны танил байхын зах зухыг мэдэрч л яваа хэрэг.



Сэтгэгдэл (49)