Хүний аминд хүрээд зугтсан жолоочийг эрэн сурвалжилж байна

2017 оны 2 дугаар сарын 15-ны орой 23 цаг 15 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо Хүүхдийн 2 дугаар эмнэлэгийн зүүн талд байрлах "Хүннү" зочид буудлын урд замд зорчих хэсэг хэсгийн 3-р эгнээнд явж байсан марк, улсын дугаар тодорхойгүй хар өнгийн суудлын автомашин нь явган зорчигч Б-г мөргөснөөс 1-р эгнээнд явж байсан T.Pruis маркийн автомашинд явган зорчигч мөргүүлж амь нас нь хохирсон зам тээврийн осолд бичлэг дээрх хар өнгийн тээврийн хэрэгсэл болон тухайн жолоочийг эрэн сурвалжилж байна.

ЖИЧ: Зам тээврийн осол, хэргийн талаар үзсэн харсан болон бичлэг дээрх автомашин, жолоочийн талаарх мэдээ, мэдээллийг 99020702, 93023000 дугаарын утсуудад хүлээн авч байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025