Лацадсан, төмөр савтай бодис олджээ

СБД-ийн 3-р хороо  “Саруул” захын хойд талд мөнгөн ус зарах гэж байсан хүмүүсийг саатууллаа” гэсэн мэдээллийг өчигдөр цагдаагийн алба хаагчдад өгчээ. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид шалгалтын ажиллагаа явуулахад, СХД-ийн 26-р хороонд суух 32 настай эрэгтэй Ү-ын “Nissan Note” /автомашины тээшнээс 28см өндөртэй, 40см диаметртэй, лацадсан, төмөр савтай бодисыг илрүүлэн, НОБГ-ын аврах 105-р ангийн алба хаагчидад хүлээлгэн өгчээ. Уг хэргийг СБДЦХ-1 шалгаж байна.

Д.Дуулим

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025