Бага насны хоёр хүүхэд газ үнэртжээ

БЗД-ийн 7-р хороо  “2-р байрны 1-р орцонд 2 хүүхэд газ үнэртээд байна” гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллагад өгчээ. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид очиж шалгахад, СБД-ийн 13-р  хороонд суух 12 настай эрэгтэй О, ХД-ийн 25-р хороонд суух 8 настай эрэгтэй О нар ахуйн хэрэглээний газ үнэртсэн байжээ. Уг хэргийг БЗДЦХ-2 шалгаж байна.

Өсвөр насны хүүхдүүд газ үнэртэж мансуурах тохиолдол сүүлийн хэдэн жил эрчимтэй өсч байгаа. Үүнээс болж хүүхэд амиа алдсан тохиолдлууд ч цөөнгүй гарсан. Тиймээс эцэг, эх асран хамгаалагч та бүхнийг хүүхдэдээ тавих хараа хяналтаа улам сайжруулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Д.Дуулим 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025