”С.Зоригийн хэрэг”-ийн давж заалдах шүүх хурал мягмар гарагт болно
2017/03/09

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны шүүх хурал өнгөрсөн оны арванхоёрдугаар сард болсон. Улмаар түүнийг зохион байгуулалттайгаар, захиалгаар, онц хэрцгий аргаар, шунахайн сэдлээр хөнөөсөн гэж Ц.Амгаланбаатар, Т.Чимэгээ, О.Содномдаржаа нарт 24-25 жилийн хорих ял оноосон юм. Ингэхдээ шүүх хурал таван өдрийн турш хаалттай хэлэлцэж, шийдвэрээ гаргасан байдаг. Хурлын дараа С.Зориг агсны дүү УИХ-ын гишүүн асан С.Оюун давж заалдах шатны шүүхэд хандахаа мэдэгдэж, гомдлоо хүргүүлжээ. Түүний гомдлыг шүүх хүлээн авч, хэрэгтэй танилцан, хурлыг  ирэх мягмар гаригт Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хийхээр товложээ.

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин