Ахтайгаа явж байсан бяцхан хүүг мөргөж гэмтээжээ

Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 284 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 225 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 5 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн байна. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 3, мөргөлдсөн 9. Сургуулийн насны 1 хүүхэд зам тээврийн осолд өртсөн байна.

Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 52 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс  урьдчилан сэргийлж ажиллажээ.

Тухайлбал:

ХУД-ын 4-р хороо “Viva City” хорооллын замд амины T.Prius-20 маркийн автомашины жолооч Б нь амины T.Prius маркийн автомашинтай мөргөлдөж, зорчигч Ц нарын 2 хүн гэмтсэн.

БГД-ийн нутаг Ард аюушийн өргөн чөлөөний замд T.Prius маркийн автомашины жолооч М нь явган зорчигч 6 настай Т-г мөргөж гэмтээсэн. Явган зорчигч Т нь 12 настай ахын хамт явж байсан.

Д.Дуулим

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025