Үнэхээр чадалтай л юм бол ард түмэндээ дуул!

Сониноос Монгол бөхийн өргөөнд тоглолт үзээд. Кино театр руу уухайн тас уриагүй байсан ч гүйчихдэг хүн гэнэт халтирсан байх нь. Халтирахдаа МУГЖ Д.Энхзул хүү Э.Чинбаярын хамт хийж буй тав дах тоглолтонд очив. Д.Энхзулыг би л лав мэднэ. Нээх худлаа төрөхдөө фэйсбүүк сандайлж лайкаар бөмбөгдүүлж өссөн юм шиг том том ярихгүй. Би тэгж ярьдаг тэнгэрийн амьтан нь биш. Яахав дээ, 90-ээд оны кассетны хөгжим сонсдог, 100-гийн ундаа уудаг, 10-ын чавга, 5 гаатай, бөглөө чартаатай үед өссөн. Хаа ч хэлнэ. Юунаасаа ичих юм?

Тэр үед энэ эгч од байлаа. Хаа сайгүй дуу нь явна. Ямар сайндаа “кабины бор” гэж өхөөрдсөн нэр хоч авсан байх вэ дээ. Жолооч бүрийн машинд Д.Энхзулын хуурцаг ба бусад гэсэн хоёр ангиллын зүйл байдаг байлаа.

“Сэтгэл хүрсэн сайхан таныгаа

Сар жилээр хүлээсэн ч цөхрөхгүй нь ээ ...” тоглоом ч үгүй, миний үеийнхэн энэ хүний бараг бүх дууг цээжээрээ мэднэ. Тэгээд боддог байлаа, бодитоороо ямаршуу хүн байдаг юм бол оо гэж. Фэйсбүүк байтугай телевизийн суваг цөөхөн байсан үе. Нэлээн хэдэн жилийн дараа зурагтаар өнгөтөөр нь харсан юмдаг. Гоё эгч.

За тэгээд Бөхийн өргөөнд очоод хөглөсөөн. Суудал нь кино театрынхаас тэс өөр. Урд нь энд тоглолт үзэхгүй хаагуур ч явж байсан юм. Төөрмөөр газар байна билээ. Үзэгчид бол ядах юмгүй суудлаа олоод суучихдаг юм билээ. Азгүй ч гэмээр юм уу эсвэл улирал нь таарчихсан уу миний суудал байсангүй. Тайзны яг арын хэсэгт бөхчүүдийн суудаг сандлууд дээр билет биччихэж. Гэхдээ зүгээр, сохорсон биш завшив гэгчээр бүр урдуур сандал тавьж суулгаж өгсөн. Бөхийн өргөө хөл тавих зайгүй дүүрэхээс гадна нэмэлт сандал тавьснаар бараг тайзтай тулах шахсан.

Д.Энхзул гавьяат 28 жил дуулсан. Энэ дайны зангараг байлгүй л яах вэ. Харин манайхан тоглолт 19 цагаас гэхээр 20 цагтай тулгаж ирдгээ болимоор юм уу. Яг сайхан тоглолт үзэж байхад урдуур хойгуур сандал чирж гүйх зүгээр үү? Тоглолт цагтаа эхэлдэггүй л гэдэг. Үзэгчид цагтаа ирээд суудлаа эзэлчихдэг бол дуучид яах гээд хүлээлгээд байх вэ дээ. Хэн хэндээ дипломат хандаж сурмаар юм шигээ.

Нэг л сонин өөр мэдрэмж. Эхнэр нөхрүүд хослоод л энэ дэлхийд хоёулахнаа мэт алхахыг олонтаа харж байсан юмдаг. Цагаан сар наадмаар ялангуяа. Харин ээжтэйгээ хослодог хүү ч юм уу охиныг би урд нь харж байгаагүй юм шигээ. Нээрээ яагаад бид ижийтэйгээ хос дээл хийлгэж өмсдөггүй юм бол?

Эмэгтэй хүн хорвоод хүү төрүүлэх, ном бичих, мод тарих гурван үүрэг даалгавартай ирдэг гэдэг. Маш энгийн зүйл мэт боловч биелүүлэх тавилантай бүсгүйчүүд цөөн. Д.Энхзул гавьяат үүргээ бүрэн биелүүлжээ. Бүтэн 28 жил дуулсан энэ эмэгтэйн талаар бид тийм ч сайн мэдэхгүй. Э.Чинбаяр түүний ганц хүү юм билээ. Д.Энхзулын үе тэнгийн сайхан дуучид олон байж мэдэх ч хамтдаа дуулах хүү, охинтой нь хэд билээ гэж бодогдсон. Онцгой дээд хувь тавилан хийгээд өгөгдөл ажээ. Ахмад настнуудын хэлдгээр буян заяа нь тэгш амьдарч явна.

Урлаг өөрийн голдирлоороо хөгжиж дуучид янз бүрийн байдлаар тоглолтоо тавих болсон. ВИП хэдхэн зочдод тансаг орчин бүрдүүлэн тоглох, СД-ний өдөрлөгөө хийх нь бий. Хэвлэлийг ялган дотогш нэвтрүүлэхгүй гэх нь ч бий. Гэхдээ урлагийн хүн зрителиэ сонгодоггүй зритель дуучнаа сонгодог гэдгийг мартаж болохгүй. Үнэхээр чадалтай, хоншоортой, ард түмэн өөрийг чинь таньдаг юм бол Бөхийн өргөө аль том заалтай газар дуул л даа. Мөнгөтэй хүмүүст л зориулж дуулна гэж томорч байгаадаа ч биш заал дүүрэхгүй байх вий гэх айдас зарим нэгэнд нь байдаг бололтой.

Д.Энхзул гавьяатад айдас алга. Гэхдээ хэтэрхий бардамнасан ихэрхэл ч алга. Хоолой нь нөгөө л тогтуун зөөлөн налгар намрын өдөр шиг, сэтгэл сэргэм хаврын нарлаг өдөр шиг, зуны шөнө шиг, өвлийн будрах цаснаар алхах мэт амгалан мэдрэмж төрүүлж байлаа. Ойлголоо. Ийм болохоор Бөхийн өргөөнд багтахгүй ч гэсэн чихэж ирэн үздэг байх нь. Ийм болохоор ээж хүү хоёрыг тэсэн ядан хүлээдэг байх нь. Үзэгчдэд тайвшрах гоё сайхныг чин сэтгэлээсээ мэдрэх орон зай хэрэгтэй. Гэхдээ өөрийн гурав, өрөөлийн 30 дуутай эрээвэр хураавар дуучидтай тоглолтын тухай энд яриагүй. Тоглолт ядаж өөрийн бол өөрийнх л байх хэрэгтэй.

Урлагт нэг үе гялалзаад хэсэг хугацаанд таг болоод эргэж ирлээ гэх сүржин зартай тоглодог дуучид ч бий. Харин Д.Энхзул тасралтгүй дуулсаар өнөөдрийг хүрэв. Түүний амьдралд скандал, савлагаа цочир сонин гэнэтийн өөрчлөлт байсангүй. Дэндүү даруу гэхдээ дэндүү тансаг амьдарчээ. Тайван сайхан амьдрал, сэтгэл дүүрэн, элэг бүтэн байна гэдэг үр хүүхдийнхээ гар нь ганзаганд хөл нь дөрөөнд хүрэхийг харна гэдэг тансаглал. Төлөв сайхан хүүтэй сайхан ээж нар олон байх болтугай гэж чин сэтгэлээсээ ерөөмөөр санагдсан. Хүний тарьсан сайн муу үйлийн үр 20 жилийн дараа боловсордог гэдэг. Дуучин бүсгүй сайн үр тарьжээ.

Их л гэгээн үдэш байлаа. Сэтгэл цатгалан бүр нэг ханасан мэдрэмж. Д.Энхзул ВИП тоглож болохгүй. Ийм олон үзэгчтэй хүн бусдыгаа гомдоож болохгүй учраас. Тэр ард түмний дуучин. Дууг нь зүсийг нь мэдэхгүй мөртлөө ВИП гэхээр нь очдог амьгүй албат шиг зритель түүнд дэндүү жижигдэнэ. Алга ташихдаа хүртэл бусдын ая талыг харж донжыг тааруулах гэж жүжиглэж сууснаас жинхэнэ амьд, халуун зритель дунд эмоцийг мэдэрч үзэх хэрэгтэй. Энэ чинь л жинхэнэ урлаг. Чаддаг юм бол алтан торон дахь тоть шиг хайрцаглагдаж суугаа дуучид торноосоо гараад ир. Нэг л их сүрэг олон дуучид. Нэрийг нь зүсийг нь ч тогтоож амжихгүй. “Би дуучин, гэхдээ юу ч дуулаагүй л дээ” гэдэг шиг л. Дэндүү ялгаатай, тэнгэр газар шиг санагдсан болохоор энэ талаар бичихгүй өнгөрч чадсангүй.

 

Баярлалаа МУГЖ Д.Энхзул, СТА Э.Чинбаяр!

Бэлтгэсэн У.Цахирмаа

Фотог Б.Сайханбилэг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (11)

  • zochin
    Ih byalduuch hunii dureer zahialga hiij bichuulsen bn
    2017 оны 03 сарын 15 | Хариулах
  • zochin
    Ih byalduuch hunii dureer zahialga hiij bichuulsen bn
    2017 оны 03 сарын 15 | Хариулах
  • Zochin
    Goy huuhen nuhurgui bsan ch yadag um.Hentei dothosnoh ni hend hamaarai um be. Ataarhuu humuus boliosoi.Amjilt huseye
    2017 оны 03 сарын 14 | Хариулах
  • ХаХаХа
    2000 оны уед Туркмен улсын иргэд насан туршын еренхийлегч Ниязов буюу Туркменбашигийн уед дуулж хуурдан бурханд залбирсаар хэдий байгалийн их баялагтай ч дампуурч дуусч байв. Ашгуй БАШИ нь ертенцийн менх бусыг узуулж еер сэтгэгчид терд гарснаар арай ееделсен. Энэ зам енеегийн Монголд л ернеж байгаа бололтой.
    2017 оны 03 сарын 14 | Хариулах
  • Зочин
    muulaad bgaa um uu magtaad bgaan um u gol umaa olj bicheech
    2017 оны 03 сарын 13 | Хариулах
  • jargal
    yu
    2017 оны 03 сарын 13 | Хариулах
  • Зочин
    Сайхан нийтлэл уншлаа,Энхзул өөрөө ч гоё байнаа.Харин энэ хүү нь залуу юм байж тураасай намхан погдойсон гүзээтэй юм байнашд,бараг ээжээсээ ч намхан , аав нь намхан юм байхдаа гэж илүү үг хаяв.
    2017 оны 03 сарын 13 | Хариулах
  • 1
    оркууд хөөрчих юм аа
    2017 оны 03 сарын 13 | Хариулах
  • Кабины бор
    Гаалийн Баатар хэсэг амтлаад амт нь муудахаар хэдэн бор юм өгөөд явуулсан гэсэн. Тэр бороор л амьдарч яваа хүн дээ . Хүүгээ шахсаар байгаад дуучин болгосон хоёулаа тогловол амьдралд хэрэгтэй
    2017 оны 03 сарын 12 | Хариулах
  • Бор
    Гаалийн Баатар даргын амталдаг амраг хүүхэн нь байсан гэдэг
    2017 оны 03 сарын 10 | Хариулах
  • Зочин
    нөхрөөсөө салчихсан юмуу энхзулын нөхөр нэг ч тоглолтонд нь ирдэггүй
    2017 оны 03 сарын 10 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025