Сурагчид энэ сарын 23-наас эхлэн долоо хоног амарна

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын III улирлын амралт энэ сарын 23-ны өдрөөс эхэлнэ. Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор ЕБС-ийн II улирлын амралтыг долоо хоногоор сунгаж нэгдүгээр сарын 30-ны өдрөөс сурагчид хичээлдээ орсон билээ.

Энэхүү сунгалттай холбоотойгоор III улирлын амралтын нэг долоо хоногийг хассан байна. Хуваарийн дагуу сурагчид гуравдугаар сарын 23-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 5-ныг дуустал хоёр долоо хоногийн хугацаанд амрах байсан бол энэ удаа гуравдугаар сарын 30-ны өдөр хүртэл амрах юм байна. Харин зуны амралтын хуваарьт өөрчлөлт юм байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025