А.Мөнхгэрэл:  Эрх мэдэл бол бусдын төлөө ямар нэгэн юм хийж чадах гарц юм!

New generation

Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Гадаад харилцааны албаны дарга шавилхан бүсгүй “New generation буланд уригдлаа. Урд нь цэл залуухан карьертай яваа модель, жүжигчин, хилийн чанадад сурч буй чадварлаг оюутан, брэнд бизнес эхлүүлэгч зэргийн салбар салбрын залуус манай буланд саатан өөр өөрсдийн өнцгөөр хөөрөлдсөнийг уншигчид маань санаж байгаа байх. Харин А.Мөнхгэрэл бол энэ буланд зочилсон анхны төрийн албан хаагч, намын залуу гишүүн. Нам гэхээр л залууст хамаагүй ойлголт юм шиг нэг л хөндий дандий хандаж ирсэн дээ, бид. Орчин цагт шижигнэсэн залуус тодорч Их хурлын гишүүн ч залуу хүн байх болсон. Нэг бодлын нүдэнд үзэгдэж, гарт баригдаж байгаа шинэ цагийн салхи. А.Мөнхгэрэл үүнээс өмнө ч удирдах алба олонтаа хашсан, үзэл бодол төлөвшил нь хүүхэд байхаас нь тавигдаж 2008 оноос МАН-д элссэн нь бас л улс төрийг залуус одоогийнх шиг ойлгож сонирхохоос эрт байж. Сонирхолтой ертөнц хийгээд өнцөг.

Цэл залуухан хэрнээ нам, улс төрийн аппаратанд удирдах алба хашиж ирсэн карьерист бүсгүйтэй уулзах сайхан байна. Таны энэ амжилтын нууц юу гэж та боддог вэ?

Би өөрийгөө бусдад ярих хэмжээний амжилтанд одоогоор хүрсэн гэж бодохгүй байна. Гэхдээ юун түрүүн аав, ээж хоёр минь санаанд бууж байна. Сайн эцэг эхийн буянд сайхан орчинд өсч хүмүүжин, сайн боловсрол эзэмшсэндээ би баяртай байдаг. Амжилтын төлөө Тийм ч учраас сурч, мэдсэнээ бусдын төлөө зориулах нь үүрэг гэж боддог. Бас нэг том шалтгаан бий. Нөхөр минь миний арыг маш сайн дааж яваа гол түшиг тулгуур. Хүүгийнхээ сайн эцэг, миний гайхалтай хань байдагт үргэлж талархаж явдаг

Багадаа ямархуу хүүхэд байв? Аав ээжийнхээ тухай яриач?

Сэргэлэн, хөдөлгөөнтэй, эршүүд, сониуч, шазруун, олон юм шалгаадаг хүүхэд байсан гэдэг. Аав ээж хоёр насаараа төрдөө тууштай зүтгэхийг үлгэрлэсэн хүмүүс. Аав, УИХ-ын гишүүн асан  Рэгзээгийн Амарсайхан, 25-хан цэл залуу насандаа дүүргийн Санхүүгийн хэлтсийн даргаар томилогдож байсан хүндээ. Аав шигээ олонд хүндлэгдсэн, мундаг хүмүүсээр хүрээлүүлсэн машин унадаг том дарга болно гэж хүүхэд байхаасаа боддог байдаг байж билээ. Аав маань албан тушаалын шатаар зогсолтгүй өгсөж улмаар Баянзүрх дүүргийн Засаг даргаар тасралтгүй ажилласан. Дараа нь сонгогч түмнийхээ итгэлийг даан УИХ-д сонгогдож төр барилцсан. Мөн Шинжлэх Ухааны Академийн дэд ерөнхийлөгч зэрэг олон хариуцлагатай ажлуудыг хашиж явсан. Халуун эх оронч, үзэл бодолдоо тууштай, нэр цэвэр, хамгийн гол нь сонгогч олондоо шударга түшээ гэж хайрлагдсан гайхамшигтай хүн байсныг одоо хүртэл хүмүүс дурсан ярьдаг. Аав минь бурхны оронд одсон 2008 оноос хойш үйл хэргийг нь үргэлжлүүлэхээр шийдсэн. Хэдийгээр бага залуу байсан хэдий ч нийгэм, улс төрийн амьдралд ухамсартайгаар эргэж буцалтгүй хөл тавьсан. Үе дамжсан санхүүч, төрийн ажлыг насаараа хийсэн ээж минь миний энэ сонголтоос эхлээд болгоомжилж байсан болов ч одоо намайг дэмждэг.

Магадгүй өссөн орчин чинь өнөөдрийн Мөнхгэрэлийг бүтээсэн юм байна гэж бодогдлоо. Багаасаа л амбицтай, зорилготой, хор шартай охин байжээ дээ?

Би шартай. Гэхдээ зөв шартай гэж хүмүүс хэлдэг. Аливаа зүйлийг буруугаар ойлгоод, буруугаар шаралхаад байдаггүй гэх үү дээ. Хийх ёстой зүйлээ хийж, давах ёстой зүйлийг даван туулах ёстой, үүний төлөө хүн зүтгэлтэй, тэмцэлтэй байх ёстой гэж боддог.

Карьер хөөхийг хүсч байгаа залуу хүнд байх ёстой чухал 3 юмуу 5 чанар дурьдаач?

Төрийн ч бай, бизнесийн ч бай ямар нэгэн ажил хийж л байгаа бол хувийн зохион байгуулалт, цагийн менежмент чухал. Аливаа бурууг муу муухай зүйлсийг бусдаас хайж болохгүй, зөвхөн өөрөөсөө эрж, өөртэйгөө ажиллах ёстой гэж аав ээж минь сургасан. Залуу хүн хоосон толгойтой байж төрд ажиллаж болохгүй биздээ. Толгойгоороо дүүрэн мэдлэгтээ ч зүрх сэтгэл нь хоосон бол хол явахгүй.

Мөнгө таны амьдралд ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

Мөнгө бол хэрэгцээ. Хэрэгцээнийхээ хэрээр түүнийг хэрэглэх ёстой, харин шунаж, ихийг хүсч болохгүй. Хэвийн амьдрахад надад яг юу хэрэгтэй байна, тэр хэмжээнд аль болох минималист амьдрах юмсан гэж бидний үеийнхэн хичээдэг болсон нь сайшаалтай.

Тансаг хэрэглээ гэж юу вэ?

Тухтай мэдрэмж төрүүлэх зүйлс юм. Энэ мэдрэмжийг хүн юунаас ч авч болдгоороо давуу талтай. Материаллаг байдлаас ч авч болно, сэтгэлзүйн түвшинд ч авч болно. Материаллаг байдлын тухайд чанар юм даа. Алдартай брэндийг шошготой ч алхаж гишгэхэд төвөгтэй гутлыг би яасан ч өмсөхгүй. Залуу хүн барьсан цүнх биш хэлсэн үг хийсэн үйлсээрээ ялгарах нь залуу хүний чимэг.

Өөрөө гэр бүлийн хувьд карьертай боломжтой айлын хүүхэд гэдэг ангилалд орохоор. Их хурлын гишүүний хүүхэд гэхээр бүр тасарчихсан юм шиг ойлголт байдаг нь нууц биш. Мөнгө зарцуулалтан дээр ямраар ханддаг вэ?

Аав минь Их хурлын гишүүн байсан ч ах бид хоёрыг буруу эрхлүүлээгүй. Дэмжлэг тэтгэлгийн тухайд аав, ээж хоёр хоёулаа төрийн байгууллагад ажилладаг учраас сургалтын төлбөр тал хувь хөнгөлөгддөг байсан. Мэдээж гадагшаа явж, өндөр боловсрол эзэмших боломж байсан. Гэхдээ ах маань гадаадад сурдаг байсан болохоор би ээж аавтайгаа хамт байхыг, тэднийхээ мөнгө санхүүг хэмнэхийг боддог байлаа.

Мөнгө зарцуулалтын хувьд гэвэл 5 дугаар ангидаа “Залуу Хатагтай Ноёдын сургууль”-д сурч, тэнд мөнгөө хэрхэн зарцуулах талаар зааж байсан нь чухал нөлөө үзүүлсэн. Аав, ээжээсээ мөнгө авах ямар үндэслэл байгааг сайн бод, яг хэрэгтэй зүйлээ бич, түүнийгээ аав ээждээ үзүүлж зөвлөлд, хүссэн бүрээ өөрийн болгоно гэдэг эрүүл эрмэлзэл биш гэдгийг тэнд зааж байсан. Ингээд яг хэрэгцээтэй байгаа хүссэн зүйлээ авхуулаж чаддаг байсан. Гэтэл ах, чи аав ээж хоёроос хэрэгтэй юмныхаа мөнгийг хэлээд л авчих юм, намайг хэлэхээр өгөхгүй юм гэж байна. Тэгэхэд би энэ аргаа зааж өгч байсан. Энэ мэт хувийн зохион байгуулалт амьдрал дээр ч олон зүйлд хэрэг болж мөн зөв, шударга байхад бага ч гэсэн сургасан гэж боддог.

Анхны ажил, анхны цалин бас дурсгалтай зүйлсийн нэг, танд сайхан дурсамж байдаг байх?

Сургуулиа төгсчхөөд хурим, конфэрэнц, сонгодог урлагын тоглолт зохион байгуулж под хийсэн мөнгө олдог байлаа. Харин Мэдээллийн Технологийн Үндэсний Паркийн хүний нөөцийн мэргэжилтэн, Нийслэлд хэлтсийн даргаар ажиллаж байсан. Цалингаа аваад хамгийн түрүүн ээж аав руугаа гүйдэг юм байна лээ.

Карьерист бүсгүйн хувьд бага залуу настай холбоотой бэрхшээл гардаг уу? Бас давуу тал гэвэл?

Аль аль нь байдаг тохиолддог зүйлс. Гэхдээ би залуу байгаа нь миний сул тал гэж хэзээ ч боддоггүй. Яагаад миний амжилт ололт байж болохгүй гэж гэсэн байдлаар өөрийгөө хурцалдаг. Зарим институц,  байгууллага хүмүүстэй ажил алба ярьж эхлэхэд жаахан хүүхэд гэж голсон, гайхсан шинж илрэх тал бий /инээв/  

Боловсрол гэж диплом мөн үү?

Дипломын тоогоор боловсрол эзэмшсэн хүн гэвэл зарим утгаараа өрөөсгөл. Тэндээс юуг олж авсан,  түүнийгээ амьдралдаа хэр хэрэгжүүлсэн нь чухал үзүүлэлт. Би одоо 27 настай, 3 их дээд сургууль төгссөн. Тэглээ гээд би боловсролтой болчихсон гэсэн үг биш. Боловсрол гэдэг дипломын тоо гэхээсээ хүн өөртөө олж авсан мэдээллээ, мэдлэг, мэдлэгээ туршлага болгож чадах чадвар байх. Гэхдээ би цаашид ч суралцана.

Удирдах албан тушаал хүнд ер нь юу өгдөг юм бол?

Үүрэг хариуцлагыг хэд дахин илүү нэмэгдүүлдэг. Мэргэжилтэн байхдаа би өөртөө оногдсон ажлыг олон хувь давуулж хийхэд ч асуудал тулгардаггүй байсан. Бэрхшээл болгоныг нь даваад гарчихдаг байсан. Хүн удирдана гэдэг үүнээс өөр. Бусдын өмнөөс үүрэг хариуцлага хүлээж эхэлдэг. Үүгээрээ хүнд илүү их дадал, чадвар туршлага өгдгийг алхам тутамдаа мэдэрсээр явна.

Төсөөлье л дөө. Арван жилийн дараах өөрийнхөө ирээдүйг ямраар төсөөлж байна?

-2027 онд уу? Би өөрийнхөө хүссэн тодорхой карьерт хүрчихсэн байх болно.

Хар багаасаа төлөвшиж, томоожсон, 2008 онд л нам, улс төр гээд явдаг байсан Мөнхгэрэл. Энэ тохиолдолд үеийнхнээсээ тасрах, тусгаарлагдах тал байх уу?

Энэ харьцангуй тухайн хүрээллээс хамаарах асуудал байх аа. Би 2008 онд МАН-нд гишүүнээр элсэж, НАМЗХолбоонд улс төрийн ажилтан, зохицуулагчаас бага хурлын гишүүн хүртэл ажиллаж байсан. Маш их зүйлийг сурсан. Боловсорсон. Үеийнхэнтэйгээ зэрэгцэн хөгжиж эхэлсэн он жилүүд харин ч эндээс эхэлсэн гэж болно. Гэхдээ багын найзууд ангийнхантай уулзалдаж хөгжилдөх цаг яагаад ч гаргаж чадахгүй байгаа даа эмзэглэдэг. Тэгэхээр харьцангуй байгаа биз?

Шулуухан асууя, “Цүнх баригч” гэсэн нэр томьёо гарчихлаа. Залуус мэдэхгүй байж мэддэг юм шиг, чадахгүй байж чаддаг юм шиг намд ороод явж байвал ямар нэг албан тушаалд хүрнэ гэсэн бодолтой явах нь их болсон гэдэг. Өөрөө тэднээс юугаараа өөр юм?

Би итгэл үнэмшлээрээ өөр өө. 2 өвөө 2 эмээ аав ээжийнхээ нэгэн адил би МАНамыг унаж босох аль ч цаг үед дэмжиж ажиллаж байсан. Би Аавынхаа үргэлжлэл. Цүнх баригчид байдаг л байх би таарсангүй ээ.

Эрх мэдэл гэж юу юм?

Бусдын төлөө ямар нэгэн зүйл хийж чадах гарц юм байна гэж хардаг.

Өөрөө нэлээн эрх мэдэл бүхий хүн болчихлоо гэж бодьё. Тэр үед хамгийн эхлээд юу хийх вэ?

Аль болох нийгмийн шинж чанартай хүмүүнлэг ажил хийх болов уу. Юу тарина түүнийгээ л хураана гэдэг байх аа. Би өнгөрсөн зун улаанбурхан өвчний дэгдэлтийн үеэр сайн үйлсийн аян эхлүүлж, захдуу дүүргийн цэцэрлэгийн хүүхдүүдэд 3000 сиропон витамин тараасан юм. Витамин, амин тэжээл гэдэг алив өвчнөөс урьдчилан сэргийлэх нэг том боломж. Иймэрхүү ажлыг хүн эрх мэдэлтэй, мэдэлгүй сэтгэл л байвал хийх боломжтой, хийж байх ёстой биз дээ.

Өөрөө  сэхээтэн давхаргын шийдвэр гаргах төвшний ажил хийж байсан гэр бүлээс гаралтай бүсгүй. Гэр бүл сонголтын тухайд ямар байр сууринаас хандсан бэ? Нөхөртэй чинь танилцаж болох уу?

Манай хүн Япон, Америкт боловсрол эзэмшсэн. Олон улсын байгууллагад мэргэжлийнхээ чиглэлээр ажилладаг. Нуулгүй хэлэхэд олны танил айлын хүүхэд. Гэхдээ манай хүн төрд орж ажиллаж байгаагүй.

Гэр бүл төлөвлөхөд юу их чухал юм шиг санагдсан бэ?

Бид хоёр хар багаасаа бие биенээ таньдаг, олон жилийн өмнөөс мэддэг байсан. Энэ нь гэр бүл болж, ханилж суухад дөхөмтэй болсон нь мэдээж. Ер нь залуу хосуудад тулгардаг гол бэрхшээл нь үл ойлголцол юм шиг санагддаг. Тиймээс бие биенээ сайтар ойлгосон хойноо гэр бүл болох нь зөв.

Ямар нэгэн спортоор хичээллэдэг үү?

Цанаар гулгаж усанд сэлэх дуртай. Аав маань Монголын ширээний теннисний холбооны ерөнхийлөгч байсан. Тэр нөлөөгөөр багаасаа ширээний теннис, талбайн теннис тоглож өссөн. Одоо цаг гарвал ширээний теннис тоглож, гэр бүлээрээ усанд сэлж, Нөхөртэйгөө цанаар гулгадаг.  

Хүний зиндаа гэж юу юм?

Хүний байгаа байдлаас хамаарч өөрийнх нь хүрээлэл нь тогтдог. Хүн байгаа зүйлээрээ гоёно гэдэг нь хүнээрээ байхын нэр болов уу. Тэгэхээр олонтой, олны хайрыг татдаг хүнийг зиндаа өндөртэй хүн гэж тодорхойлж баймаар.

Өөрөө хэр ном уншдаг вэ?

Миний үеийнхэн бүгд өрсөлдөн уншдаг Интер ном, Аз Хур руу ороод үздээ дүүрэн залуучууд.  Сул чөлөөт цагаа нийгмийн сүлжээнд зориулна гэдэг бол цаашид хөгжихгүйн цондон. Нийгэмд манлайлах битгий хэл нийгмийн жирийн идэвхтэй гишүүн байхын тулд уншихаас өөр сонголт байхгүй. Харин юу унших вэ? Аав ээж минь ах бид хоёрыг багаас системтэй унших, сорчилж сонгож унш гэж хатуу болзол тавьдаг байсан. Аав ээжийн маань аль ч талын авга, нагац нар ном эрдэмд үнэнхүү шимтсэн эрдэмтэн, гүн ухаантан, судлаач нар хэд хэд бий. Ард түмэндээ танигдсан Төр нийгмийн зүтгэлтэн, Философийн ухааны Доктор, Дипломатч Б.Даш-Ёндон ахынхаа Аристотель Улс төр ба ёс суртахуун, Евдемийн ёс зүй, А. Н. Чанышев “Аристотель”, Эзопын Ёгт үлгэрүүд, Платон “Захидлууд”, Лаозын “Гүн ухаан”, Күнз "Лунь-Юй буюу бодрол агаад яриа"  гэх номууд миний ширээний ном.

Сүүлийн хоромыг танд үлдээе.

Уламжлал шинэчлэлийг хослуулж улам их уншиж боловсрон хөгжлийн шинэ гарцыг олохын төлөө эвтэйгээр урагшлан хамтдаа хөгжихийг ерөөе.  

Ярилцсанд баярлалаа, танд улам их амжилт хүсье!  

 

 

 

Танд баярлалаа.

Ярилцсан Б.Ундрал

Фотог Д.Цэгц

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (20)

  • talarhal.
    iim zaluus olon baival mongol maani ih saihan hugjinu du.ireeduin tur tushiltseh busgui munuusuu mun.4 jiliin daraa UIH-d nogoon gerleer tasarhai turuulj orj irne
    2017 оны 03 сарын 21 | Хариулах
  • zurag soliod tavichihsan bn..
    27-toi gehiin harahad ih l baga huuhed bn da.20 hursen uu geheer... ovor bagatai bailaa gehed iim jaahan huuhed haanaas l tatuulj oyulchihsan baiv gej.ih huurhun potogenechnii l ohin bn.sain hunii urs bololtoi.
    2017 оны 03 сарын 21 | Хариулах
  • Зочин
    harin tiim...
    2017 оны 03 сарын 17
  • Зочин
    Hachin muuhai suudal d shunsan tzunh barigch l bn shdee
    2017 оны 03 сарын 16 | Хариулах
    • Зочин
      harin tiim...
      2017 оны 03 сарын 17
  • Зочин
    Haha uuruu uuriiguu magtaad bnu da
    2017 оны 03 сарын 16
  • Zochin
    Har bagaasaa nam gej yawsan ambiztai baliar awgai bnda, uunees mundag uuriin hiih zuilee hiiged yawaa olon myngan saihan busguichuud bn, nam dagaj bugsuu hudalddag ems, bugsii ni doloodog zawaan zaluuchuud yamar ch ih bolziin uruwdultei emgeneltei
    2017 оны 03 сарын 16 | Хариулах
  • sara
    Энэ охиныг өөрийг нь танихгүй ч гэр бүлийнх нь талаар маш ойрын хүнээс нь сонсож байснаар бол нэг их ингэж гайхуулаад яриад байхаар амьдрал, хүмүүжил, гарал үүсэлтэй айл биш дээ. Алим алимныхаа модноос хол унадаггүй гэж үг байдаг даа, модноосоо хол өнхөрсөн алим юм болов уу?
    2017 оны 03 сарын 14 | Хариулах
  • ойлгомжтой байна
    даш-ёндон даргын садан юм байна нөгөө л намд гай болж байгаа угсаа залгах гэж оролддог жонон тайж нарын нэг байна өөрийн чадал гэхээсээ илүү ах дүү аав ээжийн дарга нарт захисан захиасны хүүхэд байна ямар ч хүнд жоохон гэхгүй болмжийг нь олговол улаанчулуутын хог ухдаг хүүхэд ч гэсэн ийм насанд ийм ажил хийж болно
    2017 оны 03 сарын 13 | Хариулах
  • Зочин
    Ийм эхнэртэй болох юмсооон. Жинхэнэ Монголжингоо
    2017 оны 03 сарын 10 | Хариулах
  • Монголчууд нээрээ
    ХАХА боль л амжилттай яваа нэгнээ араар нь битгий муул. Тийм л мэддэг таньдаг юм бол очоод хэлнэ биз. Хамгийн арчаагүй арга Computer-н цаанаас нэрээ гаргахгүй хүссэнээрээ хүн муулах. Больж үз зүгээр. Надад бол сайхан л хүүхэн байна. Сайн ч ярилцлага өгч
    2017 оны 03 сарын 10 | Хариулах
    • Зочин
      Haha uuruu uuriiguu magtaad bnu da
      2017 оны 03 сарын 16
  • zochin
    ene hunii ug hel, uildel, aash avir, hooson bardamnal, hiirheliig ni hamgiin sain medeh bolohoor ene yariltslagiig ni unshaad tanisangui ee. yagaad iim tom bag zuuchihdeg baina aa. chi aav, eej, tursun ah, xuugee hairlaj baisan biluu????? chamd tiim uhamsar humuujil, huniig hundleh hundlel uhamsar baidag biluu? chi munguig l hairlaj, mungund durladag shu dee. bas gadaadad buu hel dotooddoo ch huviin surguulid surch chadalgui diolomoo huuramchaar avsan emegtei shudee. ingej heneerhej yavahiin orond eejiigee gantsaarduulalgui harj ohin shig ni ohin baij, hun shig amidardaa. jinhene amidralaa nuuj darsan emegtei mini. chi saihan aav eejiin hairand sain ussun cj uuruu tiim ch uhamsartai sain hun bolj tuluvshuuguigee uuruu ch sain medne. unshaad tanihgui bolj almairav
    2017 оны 03 сарын 10 | Хариулах
  • Зочин
    bichuulchihej ee. tiim ch uhamsartai humuujiltri emegtei bishee ene. sain medehiin huvid helj baina
    2017 оны 03 сарын 10
  • зочин
    ямар аймар том даргын хэнээтэй бүсгүй вэ? Дарга болох яах вэ манлайлагч байх хэрэгтэй. Хөөрхөн л хүүхэн байна.
    2017 оны 03 сарын 09 | Хариулах
  • Зочин
    монгол улсын ирээдүй өнгөтэй гэгээтэй байгаагийн нэг илрэл энэ мөн, харин улс төрчид хар пиар хийгчид илт харлуулж байгааг хэлэх хэрэгтэй. амжилт хүсье
    2017 оны 03 сарын 09 | Хариулах
  • зочин
    Жоохон охин хэрнээ айхтар ярилцлага өгчээ
    2017 оны 03 сарын 09 | Хариулах
    • Зочин
      bichuulchihej ee. tiim ch uhamsartai humuujiltri emegtei bishee ene. sain medehiin huvid helj baina
      2017 оны 03 сарын 10
  • Kkk
    Iim huurhun huuuhenuud bugsuu zuv ashiglaad bhad gazardahgui ee. Odoo tsag Ue chine mungutei ni huljij tsarailag ni baridag Ue shuu dee
    2017 оны 03 сарын 09 | Хариулах
  • Зочин
    Яалт ч үгүй дээрээ том татуургатай, цүнх баригч харагдаад байна даа охин минь.
    2017 оны 03 сарын 09 | Хариулах
  • хаха
    эрх мэдэл гэж юу вэ гэсэн бусдад туслах гарц гэнээ, больж үз дээ эрх мэдлийг донтон минь тэр цагаас чи харин өөрөө өөртөө болон хэдэн үеэрээ идэх мөнгө хураах шуналтан бна даа, 5 үгнээсээ тараа таниулнаа гэж хмм
    2017 оны 03 сарын 09 | Хариулах
  • Зочин
    Хөөрхий хоосон толгойтнуудын арми, юу ч хийхгүй, өөрсдийгөө магтах, магтуулах замаар суудалд дурласан
    2017 оны 03 сарын 09 | Хариулах
  • зочин
    Хүн цаг хугацаандаа байдаг. Хүрээлэл нь ч тэр . Монгол орон яагаад ийм болчихов. АНЦ,Ардчилал гэж хөрөнгөтөн нийгэм рүү шууд орсон. Ойрын 20 жил гарц харагдахгүй ахмадууд хохирлоо доо.
    2017 оны 03 сарын 09 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025