ХАБ-ыг хангаж ажлаагүйгээс болж нэг хүн амиа алдлаа

ХУД-ийн 11-р хороо  “....” хотхоны баригдаж байгаа барилгад хүн нас барсан байна” гэсэн мэдээллийг  03-р сарын 07-нд цагдаагийн байгууллагад өгсөн байна. Мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид очиж шалгахад,  Архангай аймгийн Чулуут сумын харьяат, СХД-ийн 25-р хороонд суух 45 настай эрэгтэй Б “....” хотхоны 3-05-р барилгын 1-р давхрын ханыг нурааж байгаад ханын өрлөгөнд дарагдаж нас барсан байжээ. Хэргийн газраас 21-н кадр зураг  эд мөрийн баримтаар хамгаалалтын дуулга малгай  1-ийг хураан авч ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал хангаж ажлаагүйгээс болж Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өмнөх өдөр нэг хүн амиа алдлаа.

Д.Дуулим

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025