Насанд хүрээгүй хүүхэд машин хулгайлжээ

БЗД-ийн 4-р хороо  “3-р байрны гадна байсан, БЗД-ийн 10-р хороонд суух 61 эрэгтэй Д-ийн “Toyota Prius-11” автомашиныг 16 настай эрэгтэй О гэгч нь согтуурсан үедээ хулгайлан авч явж байсныг  цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжлан илрүүлж БЗДЦХ-2 шалгаж байна. Мөн “60/1-р байрны гадна байгаа автомашин дотор хулгайч байна” гэсэн мэдээллийг 03-р сарын 08-нд авч шалгахад: ХУД-ийн 10-р хороонд суух Ц /эр.34н/-ын “Toyota Prius 20” автомашины 4-н дугуйны обудныг ХУД-9 хороонд суух С /эр.21н/, ХУД-9 хороонд суух А /эр.23н/ нар согтуурсан үедээ хулгайлж байсныг үйлдэл дээр нь илрүүлэн ХУДЦХ-2 шалгаж байна.

Энэ мэт сүүлийн үед машин хулгайлах гэмт хэргүүд гарч байгааг цагдаагийн байгууллагаас иргэдэд анхааруулж байна.

Д.Дуулим

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025