“Жи Тайм” компанийн захирлыг саатуулсан хэвээр байна
2017/03/07

Казакстан улсад төвтэй “Жи Тайм” компанийн Монгол дахь салбарын ерөнхий захирал Марат Маженовыг мөрдөн байцаах ажиллагаа үргэлжилж буй бөгөөд түүнийг хорьсон хэвээр байна. Одоогийн байдлаар тус компанийн ажилчид болон гишүүдээс мэдүүлэг авах ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Өнгөрсөн сараас эхлэн тус компанийн захирлыг барьж саатуулснаар Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг салбаруудынх нь үйл ажиллагаа зогссон юм. Хохирсон иргэдээс Улсын мөрдөн байцаах газраас тусгай ажлын хэсэг байгуулан мэдүүлэг авч байгаа билээ.

“Жи тайм” корпорацийн ерөнхий захирал Жумагулова.Ж.М. гэгч эмэгтэй Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон Санхүүгийн зохицуулах хороо, Цагдаагийн ерөнхий газарт хандаж захидал ирүүлжээ. Тэрбээр захидалдаа “Жи Тайм" корпорацийн Монгол дахь салбар компани 2016 оны арваннэгдүгээр сарын 18-нд Улаанбаатар хотод албан ёсоор бүртгүүлж гэрчилгээгээ авснаар Монгол Улсад хууль ёсоор үйл ажиллагаагаа явуулж байгаа. Бид ямар нэгэн луйврын үйл ажиллагаанд оролцоогүй болно.

"Жи тайм" корпарацийн Монгол дахь салбарын ерөнхий захирал Марат Маженов нь шалгалт явуулах тухай мэдэгдэл хүлээж аваагүй боловч Монголын цагдаагаар шалгуулахад бидэнд татгалзах зүйлгүй болно. Шалгалтаар бидний үнэн зөв үйл ажиллагаа явуулж байсан нь нотлогдоно гэж итгэж байна. Цаашид бид Монголд үйл ажиллагаа явуулж, тус улсын эдийн засагт өөрсдийн хувь нэмрийг оруулах зорилготой байна” гэжээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин