ГХЯ: Германд монгол залуу хоёр эмэгтэйн аминд хүрсэн гэх мэдээлэл ирээгүй байна

Монгол Улсын иргэн Д гэгч нь ХБНГУ-д хоёр эмэгтэйн аминд хүрсэн талаар сайтууд мэдээлжээ. Тодруулбал, хэрэг өнгөрсөн 2016 онд гарсан бөгөөд өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэгдэж эхэлсэн байна.

Д нь мөрдөн байцаалтын явцад хоёр эмэгтэйг мөчилж хөнөөгөөд бассейнд хаясанаа хүлээсэн гэнэ. Гэхдээ ямар шалтгаанаар ийнхүү хоёр эмэгтэйн аминд хүрсэнийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа гэжээ.

Харин энэ талаар ГХЯ-наас тодруулахад "Энэ талаар албан ёсны мэдээлэл ирээгүй" гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025