Хар тамхины хэргээр найман монгол саатуулагджээ
2017/03/07

Сүүлийн үед хар тамхины хэрэгт холбогдох монголчуудын тоо өсөн нэмэгдэж буй. Он гарсаар найман монгол иргэн БНХАУ-д хар тамхины хэргээр саатуулагдаад байна. Тэдний дөрөв нь хар тамхи хэрэглэсэн, дөрөв нь тээвэрлэсэн хэргээр шалгагдаж буй гэдгийг Гадаад харилцааны яамны мэдээлэв.

Өнөөдрийн байдлаар гадны 14 оронд манай улсын 168 иргэн ял эдэлж байна. Манай улс гадаадын 55 улстай ялтан шилжүүлэх эрхзүйн зохицуулалттай. Энэ дагуу өнгөрсөн онд БНХАУ-аас хоёр, Казахстан улсаас нэг иргэнээ шилжүүлэн авсан. Харин энэ онд БНХАУ, Швед, Хонгконг зэрэг улсаас 28 ялтныг шилжүүлэн авах хүсэлтийг гаргаад буй аж. 

В.Бат

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин