Шүлхий өвчний улмаас 2,000 малыг устгалд оруулжээ

Малын гоц халдварт шүлхий өвчин Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт шүлхий өвчин гарсны улмаас аймгуудын Мал эмнэлэг, үржлийн газраас 2,000 малыг устгалд оруулсан байна.

Одоогийн байдлаар дээрх аймгуудын 10 суманд хорио цээрийн дэглэм тавигдаагүй байна. Мал эмнэлэг, үржлийн газрын мэдээлж байгаагаар ирэх 10-ны өдөр хорио цээрийн дэглэм цуцлагдах төлөвтэй байгаа юм.

Шүлхий өвчин дэгдсэн Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт нийт 3.8 сая тун вакцин хүргүүлж, дөрөв гаруй сая малыг вакцинд хамруулж, Хэнтий аймагт нэмж 800 мянган малыг вакцинжуулахаар болжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025