Замын хөдөлгөөний удирдлагын төвийн серверт халджээ

Замын хөдөлгөөний удирдлагын төвийн серверт хууль бусаар нэвтэрч жолооч нарын торгуулийг устгадаг этгээдийг цагдаа нар баривчилсан байна. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд оршин суудаг 25 настай Т гэх залуу энэ хэргийг үйлдсэн байна.

Тэрбээр бусадтай тохиролцон Замын хөдөлгөөний удирдлагын төвийн серверт нэвтэрч жолооч нарын торгуулийг устгаж өгөн хариуд нь мөнгө авдаг байжээ. Энэ хэргийн улмаас улсад их хэмжээний хохирол учруулсан нь тогтоогдсон байна. Хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025