Б.Гарамгайбаатарыг суллаж, Н.Батбаярыг үргэлжлүүлэн хорино

Авлигатай тэмцэх газраас УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарыг “Чингис”, “Самурай” бондын зарцуулалттай холбоотойгоор сар шинийн өмнө баривчилж, цагдан хорих 461-р ангид саатуулаад байсан билээ. Тэгвэл өчигдөр орой нийслэлийн Прокуророос санал гаргаж, сэжигтнээр татагдсан Б.Гарамгайбаатарыг суллах эсэхийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцүүлжээ.

Тодруулбал, Нийслэлийн Прокуророос Б.Гарамгайбаатарыг эрүүл мэндийн шалтгааны улмаас суллах саналыг шүүгч Х.Идэрт ирүүлсэн байна. Улмаар шүүх саналыг хэлэлцээд, Б.Гарамгайбаатарыг батлан даалтад гаргасан тухай Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мэдээллээ.

Харин сэжигтнээр татагдсан Н.Батбаярыг үргэлжлүүлэн хорих саналыг прокуророос гаргажээ. Гэхдээ прокурорын саналыг өнөөдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэх юм байна.

Д.Дуулим

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025