Насанд хүрээгүй хүүхэд залилангийн хэрэг үйлдэж байна

БЗД-ийн 5-р хороо  “Кино үйлдвэрийн автобусны буудлын орчим эд зүйлээ залилуулсан хүн байна” гэсэн мэдээллийг энэ амралтын өдрүүдэд цагдаагийн байгууллагад өгчээ. Мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид шалгалтын ажиллагаа явуулахад,  БЗД-ийн 7-р хороонд  суух 18 настай эрэгтэй З-ийн “Samsung Galaxy s-5” гар утсыг, ЧД-ийн 7-р хороонд суух 16 настай эрэгтэй Б   нь "худалдаж авна үзээд өгий" гэж залилан авч явсан байжээ. Хэрэгтнийг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн БЗДЦХ-2 шалгаж байна.

Энэ мэт өсвөр насны хүүхдүүд залилангийн хэрэгт холбогдох тохиолдол гарч байгааг эцэг, эх асран хамгаалагчдад нь анхааруулж байна.

Д.Дуулим

                         

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025