Зурхай: Мөнгө санхүүгийн асуудал амжилттай шийдэгдэнэ

ХОНЬ - (3/21-4/19)
Хүнд, амаргүй өдөр. Гэхдээ энэ нь муу өдөр гэсэн үг биш юм. Шинэ мэргэжил эзэмших, мэдлэг боловсролоо дээшлүүлэх, санхүүгийн асуудлаа шийдвэрлэх, худалдааны хэлцэл тохиролцоонд хүрэх, шинэ эд худапдан авахад сайн. Эрүүл агаарт гарч алжаалаа тайлбал эрч хүч нэмэгдэнэ.  

ҮХЭР - (4/20-5/20)
Чухал ажил эхлүүлэх, том арга хэмжээ зохион байгуулахад сайнгүй өдөр. Гэр орноосоо явахад муу. Засварын, барилгын ажил амжилттай. Орон гэрээ тохижуулах, тавилгаа өөрчлөн сэлгэхэд анхаарч, гэрийн энергиэ сайжруул. Эрүүл агаарт гарч, эрч хүчээ сэргээгтүн.

ИХЭР - (5/21-6/21)
Өнөөдөр та болгоомжтой байх юм бол ашигтай. Хэдийгээр тодорхой харагдах саад бэрхшээл үгүй боловч бүгдийг урьдчилан төлөвлө. Нөхцөл байдлыг зөв харж цэгнэж чадвал амжилтад хүрнэ.  

МЭЛХИЙ - (6/22-7/22)
Ариусал бясалгалд сайн өдөр. Кармын нөлөө хүчтэй байх тул мөргөл бясалгал, уучлап энэрлийг эрхэмлэ. Биоэнергийн эмчилгээ үр дүнтэй байна. Ойр дотныхон, үр хүүхэд, хань, садан төрөлдөө анхаарал тавь.  

АРСЛАН - (7/23-8/22)
Янаг амрагийн харилцаа шалгуурт өртөнө. Таны биеэ хэрхэн авч явахаас олон зүйл хамаарна. Амраг тань хөндий хүйтэн байсан ч та эелдэг зөөлнөөр хандаж, байдлыг намжаа. Тэмцэл зөрчил биш, түншлэл амин чухал. Хэрвээ хэт дураараа загнавал ганцаардалд өртөнө.  

ОХИН - (8/23-9/22)
Амьдрал ахуйгаа цэгцлэх, шинэ ажил үйлс эхлэхэд тохиромжтой өдөр. Чухал ажлыг эхлүүлэх, азаа сориод үзэх, эрэл хайгуул хийх өдөр. Мөнгө санхүүгийн асуудал амжилттай шийдэгдэнэ. Биоэнергийн нехөх эмчилгээ үр дүнтэй. Аян замд гарахад таагүй.

ЖИНЛҮҮР - (9/23-10/22)
Амьдралын эрч хүчээр тэтгэгдэх өдөр. Мэргэжлийн хүрээнд төлөвлөсөн ажил, товлосон уулзалтууд амжилттай хэрэгжинэ. Ганц бие хүний хувьд таатай учрал тохиох буюу сонирхолтой хүнтэй танилцана. Санхүүгийн байдал сайн байна.

ХИЛЭНЦ - (10/23-11/21)
Мэргэ төлгө тавих, ирээдүйгээ зөгнөхөд таатай. Ажигч гярхай чанараа хөгжүүлж, хүсэл бодлоо сайтар хяна. Мөргөл бясалгал үйлд, тарни тоолвол нүгэл нимгэрнэ. Аз сорьсон алхам хийх, элдвийг амлахад муу.

НУМ - (11/22-12/21)
Чухал асуудлыг шийдвэрлэхэд тохиромжтой үе биш. Бусадтай харьцахдаа хянуур байж, ам тангараг өгөх, үүрэг хариуцлага хүлээхээс зайлсхий. Таны санаснаар болохгүй тул нэр хүндээ алдаж болзошгүй. Мөнгө зээлэх, зээлдүүлэхэд муу. Бие сэтгэл, орон гэрээ ариусга.

МАТАР - (12/22-1/19)
Үдээс өмнө аливаа чухал ажлыг амжуулж, алс хэтийн төлөвлөгөөгөө гарга. Өдрийн эхний хагас бүтээлч үйл ажиллагаанд ээлтэй сайн. Ойр дотны хүндээ санаа тавиарай. Уран бүтээл туурвихад ээлтэй.

БУМБА - (1/20-2/18)
Сэтгэл санаагаа ариусгах өдөр. Бие сэтгэлээ ариусгах, орон гэрээ цэвэр ариун байлгахад анхаарах нь зүйтэй. Холын аянд явах, замд гарахад ээлтэй. Зөн билгээ дагаж ажил хэргээ явуул. Хэн нэгэн таныг гомдоосон бол уучил.

ЗАГАС - (2/19-3/20)
Сайтар амарч, эрч хүчээ нөхөж авах өдөр. Гэр бүлийн хүрээнд, тайван орчинд өдрийг өнгөрөө. Ажил мэргэжлийн асуудлыг сайтар нягтлан байж, шийдвэр гарга. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025