Хэдхэн хоногийн дараа Олон улсын эмэгтэйчүүдийн баяр болох гэж байна. Бүсгүйчүүддээ, ээжүүддээ зориулсан урлагийн тоглолтууд ч ар араасаа хөвөрч байгаа энэ үед цоо шинэ мэдээллийг хүргэх гэж байгаадаа таатай байна.
Энэ бол дуучин Э.Болор-Уянга, МУСТА Н.Оюунчимэг нарын хамтарсан “Учралын эгшиг” тоглолт. Тоглолт 7, 8-ны өдөр 19.00 цагт эхлэх бөгөөд энэ удаад Дархан хотод болох гэж буйгаараа онцлог юм.
Дуу төрсөн түүхээс сонирхуулахад, “Учралын эгшиг” дуу маань гуравдугаар сарын 8-нд буюу олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр төрсөн сайхан түүхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна