Зурхай: Зөн билгээ сонсч, ажигч гярхай бай

Хонь - (3/21-4/19)
Сайтар амарч, эрч хүчээ нөхөж авах өдөр. Гэр бүлийн хүрээнд, тайван орчинд өдрийг өнгөрөө. Ажил мэргэжлийн асуудлыг сайтар нягтлан байж, шийдвэр гарга.

Үхэр - (4/20-5/20)

 

Хүнд, амаргүй өдөр. Гэхдээ энэ нь муу өдөр гэсэн үг биш юм. Шинэ мэргэжил эзэмших, мэдлэг боловсролоо дээшлүүлэх, санхүүгийн асуудлаа шийдвэрлэх, худалдааны хэлцэл хийх, шинэ эд худалдан авахад сайн. Эрүүл агаарт гарч алжаалаа тайлбал эрч хүч нэмэгдэнэ.  

Ихэр - (5/21-6/21)

 

Ариусал бясалгалд сайн өдөр. Кармын нөлөө хүчтэй байх тул мөргөл бясалгал, уучлал энэрлийг эрхэмлэ. Биоэнергийн эмчилгээ үр дүнтэй байна. Ойр дотныхон, үр хүүхэд, хань, садан төрөлдөө анхаарал тавь.

Мэлхий - (6/22-7/22)

 

Өөрчлөлт хувьсал, шинэчлэлийн өдөр. Зөн билгээ сонсохгүй бол сонголт хийхдээ алдаж, азтай боломжийг өнгөрөөж магадгүй. Амьдралаа үндсээр нь өөрчлөх алхам хийх, аян замд гарах, шинэ танилтай болоход сайн.

Арслан - (7/23-8/22)

 

Санхүүгийн асуудлаа шийдвэрлэ, эд зүйл худалдан авахаар төлөвлөсөн бол ав. Бусдаас тус дэм, санал зөвлөгөө авах шаардлага гарвал нэрэлхэх хэрэггүй.  

Охин - (8/23-9/22)

 

Гэр бүлийн хүрээнд өдрийг өнгөрөөвөл сайн. Хүүхдүүдээ халамжлан, орон гэрээ цэвэрлэ. Аз сорилт, шинэ ажил, аян зам, бодлогогүй үйлдэл нь муу нөлөөтэй. Зөн билгээ сонсч, ажигч гярхай байвал хэрэгцээтэй мэдээллийг олж авна.

Жинлүүр - (9/23-10/22)

 

Хүнд, амаргүй өдөр. Гэхдээ энэ нь муу өдөр гэсэн үг биш юм. Шинэ мэргэжил эзэмших, мэдлэг боловсролоо дээшлүүлэх, санхүүгийн асуудлаа шийдвэрлэх, худалдааны хэлцэл тохиролцоонд хүрэх, шинэ эд худалдан авахад сайн. Эрүүл агаарт гарч алжаалаа тайлбал эрч хүч нэмэгдэнэ.

Хилэнц - (10/23-11/21)

 

Танин мэдэхүй, мэргэ төлгийн өдөр. Өнөөдөр бүхэл төрлийн засал ном хийлгэх, сүм хийдэд очиход ээлтэй. Буруугаа хүлээх, мөргөл залбирал үйлдэхэд үр дүнтэй. Аливаад хөнгөн хуумгай шийдвэр гаргахааc зайлсхий. Оюуны хөдөлмөр эрхлэгсэд үр бүтээлтэй.

Нум - (11/22-12/21)

 

Ирээдүйгээ төлөвлөх, далд нууц байгаа зүйлийн мөн чанарт нэвтрэхэд сайн өдөр. Мэргэ төлгө тавиулбал үнэн бууна. Мөргөл залбирал үйлдвэл сэтгэл ариусна. Бусдад бэлэг өгч, өглөг буян үйлдвэл амжилтад хүрнэ.

Матар - (12/22-1/19)

 

Та ямар ч төлөвлөгөөтэй байсан хувийн дэг журмыг чандлан сахиарай. Учир нь та өөрөө ч мэдэлгүй эмх цэгцгүй байдал, таагүй нөхцлийг бий болгоно. Аливаа асуудалд эрүүл саруул сэтгэлгээгээр хандвал үр дүнтэй. Орон гэрээ тохижуулах, эд хогшлоо шинэчлэхэд ээлтэй сайн.

Бумба - (1/20-2/18)

 

Хүнд өдөр тул бүхий л чухал ажлыг хойшлуулж, амар тайван байхыг хичээ. Машин тэрэг барихдаа болгоомжтой бай. Оюуны хөдөлмөр эрхлэгчид тэр дундаа судалгаа шинжилгээний ажилтнууд, зохиолч, яруу найрагчид бүтээл арвинтай байна.

Загас - (2/19-3/20)

 

Мэргэ төлгө тавих, ирээдүйгээ зөгнөхөд таатай. Ажигч гярхай чанараа хөгжүүлж, хүсэл бодлоо сайтар хяна. Мөргөл бясалгал үйлд, тарни тоолвол нүгэл нимгэрнэ. Аз сорьсон алхам хийх, элдвийг амлахад муу.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025