Монгол түмний уламжлал сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан ОБЕГ-ын даргын тушаалаар Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагыг хоёрдугаар сарын 25-ны өдрийн 09:00 цагаас энэ сарын 02-ны өдрийн 09:00 цаг хүртэл албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн.

Албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын 2300 гаруй албан хаагч үүрэг гүйцэтгэн иргэдийн эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдлыг ханган ажиллажээ.
Баяр, амралтын өдрүүдэд цаг агаарын дулааралтай холбогдуулан шар усны үерт усанд автсан, цасанд суусан, мөс цөмөрсөн зэрэг дуудлага зонхиллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл байхгүй байна