Зурхай: Мөргөл бясалгал хийх, ном уншуулахад сайн

ХОНЬ - (3/21-4/19)
Та өөрийн зөвд итгэлтэй байвал ямар ч санаачлагыг зоригтой дэвшүүл. Ил тод, шударга, зарчимтай хүмүүс бусдын хайр хүндэтгэлийг хүлээнэ. Нөлөөтэй хүнээс тус дэм хүсэх, арга хэмжээ зохион байгуулах, албан ёсны уулзалтад оролцоход ээлтэй.

ҮХЭР - (4/20-5/20)
Хүч чадлаа дайчлан ажиллавал амжилтад хүрнэ. Эргэн тойрныхны санал зөвлөгөөг анхаарч сонсвол чухал мэдээлэл, сонирхолтой санааг олно. Өнөө тантай уулзах хүмүүсийг сайтар анхаар, учир нь тэдний дунд хожим нь таны амьдралд чухал нөлөө үзүүлэх хүн байна.

ИХЭР - (5/21-6/21)
Сонирхолтой өдөр. Та идэвхи санаачлагатай байвал ямар ч зүйлийг хялбархан хийнэ. Аливаа асуудлыг шийдэхдээ хамт олноосоо дэмжлэг авч, санал бодлыг нь сонс. Стратегийн зөв төлөвлөлт хийсэн ажлыг эхлүүлж болно. Санхүүгийн байдал дундаж тул орлого зарлагаа тооцоорой.

МЭЛХИЙ - (6/22-7/22)
Гэрээ хэлцэл байгуулах, бичиг баримтад гарын үсэг зурах, шинээр ажил төрөл эхлэхээс зайлсхийвэл зохино. Учир нь та буруу бодож, дулимаг тооцоо хийх магадлал өндөр байна. Мөнгөндөө хямгатай байхгүй бол алдаж гээж мэднэ.  

АРСЛАН - (7/23-8/22)
Таны амьдралаас сайн сайхныг хүртэх гэсэн хүсэл эрмэлзэл ер бусаар илэрч болзошгүй. Санхүү мөнгөний асуудалд хянуур ханд. Хэт үрэлгэн байхаас зайлсхийж, үрлэг зарлагаа нарийн төлөвлө. Хэн нэгэн хууль бус арга замаар мөнгөжих санал тавьж болзошгүй. Яасан ч автаж болохгүй шүү. Бусдад итгэж алдаа гаргахаас болгоомжил.  

ОХИН - (8/23-9/22)
Хариуцлагатай байх өдөр. Өнөөдөр ярихаасаа илүү хийхийг чухалчил. Бусадтай харьцахдаа ч хянуур бай. Таны зөн билиг хурц байх боловч чухал шийдвэр гаргахдаа эрүүл саруул тооцоон дээр үндэслээрэй. Ажил төрлийн хүрээнд өрнөсөн мэтгэлцээнд тодорхой баримт нотолгоог жишээ болговол үр дүнтэй.

ЖИНЛҮҮР - (9/23-10/22)
Ухаалаг байхыг эрмэлзэх өдөр. Өдрийн үр таагүй байгаа тул өчүүхэн зүйлээс болоод бусадтай зөрчилдөх, ажилдаа алдаа эндэл гаргах, бусдад мэхлэгдэх магадлал ихсэнэ. Аливаа ажлыг шинээр эхлэхийн өмнө төлөвлөгөөгөө нягталж, туршлагатай хүнээс зөвөлгөө аваарай. Санхүүгийн асуудалд хянуур хандаж, алдагдалд орохоос сэргийл.

ХИЛЭНЦ - (10/23-11/21)
Кармын шалгуур тавигдах өдөр. Шударга, журамтай байвал бусдын дэмжлэгийг авна. Ажилдаа амжилт олохыг хүсвэл хариуцлага хүлээх, шударга байхаас айх хэрэггүй. Бие сэтгэлээ ариусгаж, ядарч зовсон хүнд сэтгэл харамгүй тусла. Худалдаа наймаа ашигтай.  

НУМ - (11/22-12/21)
Идэвхитэй, шийдэмгий байвал амжилтанд хүрнэ. Санхүүгийн бүх төрлийн ажиллагаа, худалдаа арилжаа ашигтай. Бусад хүнтэй идэвхитэй харьцвал хэрэгтэй мэдээллийг олж авна. Эрүүл агаарт гарах буюу аялал зугаалгаар явбал эрч хүч нэмэгдэнэ. Сэтгэл санаагаа ариусга.

МАТАР - (12/22-1/19)
Ирээдүйгээ зөгнөн харах өдөр. Урлагийн салбарт ажиллагсдад бүх талаараа сайн. Эмнэлэг, анагаахын салбарт ажиллагсдын ажил өөдрөг байна. Сэтгэл санаагаа ариусгах, мөргөл бясалгал үйлдэх, засал ном хийлгэхэд тохиромжтой. Сайхан сэтгэлийг тань ашиглах хүн байна.

БУМБА - (1/20-2/18)
Амаргүй өдөр. Таны төлөвлөсөн ажил өөрчлөгдөж болно. Ажил төлөвлөсний дагуу явахгүй ,бол битгий бухимд, ийм үед урсгал даган хөвөх нь илүү ашигтай. Мөргөл бясалгал хийх, ном уншуулахад сайн.

ЗАГАС - (2/19-3/20)
Хариуцлагатай байх өдөр. Өнөөдөр эхлүүлж байгаа ажилдаа хариуцлагатай ханд. Учир нь энэ ажил нэр хүнд, чадамжийн баталгаа болно. Өр төлбөр, өглөг авлагаа барагдуул. Хэнтэй хэрхэн харьцаж, юу ярихаа нягталж байхгүй бол хүнд байдалд орно.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025