НЭГДҮГЭЭР эгнээгээр зорчих хориотой

Өнөөдөр буюу шинийн гуравны энэ өдөр нийслэлд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм байна. Харин өнөөдөр нийслэлийн төв замын нэгдүгээр эгнээгээр хязгаарлалтанд ордог автомашин зорчиж болохгүй бололтой.

Учир нь Замын цагдаагийн албанаас "Сар шинийн баярын өдрүүд буюу шинийн 1, 2-ны өдөр бүх тээврийн хэрэгсэл нэгдүгээр эгнээгээр зорчих боломжтой гэж мэдэгдсэн юм. Тодруулбал, Энхтайваны өргөн чөлөө буюу баруун талаас Геологийн төв лабораториас Офицеруудын ордон хүртэл зэрэг төв замын нэгдүгээр эгнээгээр зорчих боломжтой гэж мэдэгдсэн. Харин энэхүү мэдэгдэлд шинийн гуравны өдөр нэгдүгээр эгнээгээр хязгаарлалтанд ордог автомашин зорчиж болно гэж мэдэгдсэнгүй.  Харин маргааш албан ёсоор ажлын өдрүүд эхэлж байгаа учир нийслэлд автомашины дугаарын хязгаарлалт үйчилнэ.

-ОРОН НУТГИЙГ ЗОРИХ ГЭЖ БУЙ ИРГЭД, ЖОЛООЧ НАРЫН АНХААРАЛД-

“Иргэд хайртай дотны хүмүүстэйгээ золголт хийхээр Улаанбаатар хотоос орон нутаг, орон нутгаас Улаанбаатар хотыг зорих үедээ хурд хэтрүүлэх, гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийсний улмаас зам тээврийн осолд холбогдох мөн тээврийн хэрэгслийн техникийн бүрэн байдлыг хангаагүйн улмаас эвдэрч зогсох, замын хажуу руу орох, замын цагдаа хармагцаа хамгаалах бүсийг хэрэглэх, мөрөн дээрээ тохох, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зэрэг зөрчил гаргаж байна.

Мөн 2017.02.27-2017.02.28-ны шилжих шөнө орон нутагт цас орсны улмаас өдөртөө зам давааны гадаргуу дахь цас хайлж, шөнөдөө мөстөх, хальтиргаа гулгаа үүсэх нөхцөл бүрдэж байгаа тул орон нутгийн замд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, замын нөхцөл, үзэгдэх орчинг зөв тооцоолж тохирох хурдыг сонгож, анхаарал болгоомжтой зорчихыг зөвлөе” Замын цагдаагийн алба гэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025