Орон сууцны конторууд 24 цагаар ажиллаж байна

Сар шинийн баярын амралтын өдрүүдэд нийслэлчүүд цахилгаан, дулаан, хэрэглээний халуун, хүйтэн устай холбоотой гэмтлийн мэдээллийг Орон сууц, нийтийн аж ахуйн удирдахын төв /ОСНААУГ/-ийн Дуудлагын төвийн 70005454 дугаарын утсаар өгч, шуурхай үйлчилгээ авах боломжтой юм байна.

 Дуудлагын төвийн операторууд нийслэлийн бүх дүүргийн дуудлагыг авч, харьяа контор руу нь холбож өгч ажиллана. ОСНААУГ-ын харьяа нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 16 салбар байгууллага баярын амралтын өдрүүдэд 24 цагаар ажиллах бөгөөд тус төвийн ээлжийн инженер 325595 дугаарын утсан дээр 24 цагаар ажиллах тул сантехник, цахилгаантай холбоотой томоохон гэмтэл гарвал уг утас руу залгах боломжтой аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025