Н.Төгсцогт өрсөлдөгчөө илт давуу яллаа

Монгол Улсын гавъяат тамирчин, Олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогт хоёрдугаар сарын 25-нд буюу өчигдөр ээлжит тулаанаа хийлээ. Тэрээр есөн раунд тоглож 8-0 харьцаагаар техникийн илт давуу байдлаар өрсөлдөгчөө ялж шинэ рекорд тогтоолоо.

Тэрээр энэ удаад Филиппиний боксчин, 23 настай Жхон Дамас Жеминотой тулалдсан бөгөөд  түүний өрсөлдөгч мэргэжлийн рингэнд 23 тулаан хийснээс 15 ялалт байгуулж (7 KO), долоо ялагдаж, нэг тэнцэж байжээ.  “The Disaster” буюу “Гамшиг” хочит Жхон Дамас Жемино чансаагаараа дэлхийд 33 дугаарт эрэмбэлэгдэж байгаа тамирчин юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025