Хонь
Амаргүй өдөр. Таны төлөвлөсөн ажил өөрчлөгдөж болно. Ажил төлөвлөсний дагуу явахгүй бол битгий бухимд, ийм үед урсгал даган хөвөх нь илүү ашигтай. Мөргөл бясалгал хийх, ном уншуулахад сайн.
Үхэр
Та ямар нэгэн ажил хийхээр төлөвлөсөн бол заавал хийж дуусга. Бусадтай хэрүүл маргаан хийх, уурлаж цухалдах, хашгирч загнахаас зайлсхий. Өглөг өгөх, буян хийх, нохой шувуу хооллоход сайн.
Ихэр
Баяр баясгалантай, өөдрөг цовоо байвал амжилтанд хүрнэ. Харилцаа холбоогоо өргөжүүлэх, шинэ хүмүүстэй танилцах, туршлага мэдээлэл солилцох нь ашигтай. Утга зохиол, урлагийн салбарт ажиллагсад бүтээл туурвил арвинтай байна.
Мэлхий
Арилжаа наймаа хийх, санхүүгийн аливаа асуудлыг шийдвэрлэхээс зайлсхий. Бусадтай аль болох бага харьцаж, өөрийн ажилд л шамд. Мөнгө зээлдэх буюу зээлдүүлэх нь алдагдалд орох нөхцөл болох тул анхаар. Усан эмчилгээ, бие махбодыг цэвэршүүлэх арга засал үр дүнтэй.
Арслан
Арилжаа наймаа хийх, санхүүгийн аливаа асуудлыг шийдвэрлэхээс зайлсхий. Бусадтай аль болох бага харьцаж, өөрийн ажилд л шамд. Мөнгө зээлдэх буюу зээлдүүлэх нь алдагдалд орох нөхцөл болох тул анхаар. Усан эмчилгээ, бие махбодыг цэвэршүүлэх арга засал үр дүнтэй.
Охин
Санхүүгийн байдлаа сайжруулах, мөнгөтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд тохиромжтой өдөр. Хувийн төлөвлөгөө амжилттай хэрэгжинэ. Зарим нь томоохон эд зүйлийг боломжийн үнээр худалдан авна. Хоол хүнсээ анхаарч, эрүүл зөв хоолны дэглэмийг дага.
Жинлүүр
Гэрээ хэлцэл байгуулах, бичиг баримтад гарын үсэг зурах, шинээр ажил төрөл эхлэхээс зайлсхийвэл зохино. Учир нь та буруу бодож, дулимаг тооцоо хийх магадлал өндөр байна. Мөнгөндөө хямгатай байхгүй бол алдаж гээж мэднэ.
Хилэнц
Аливаа ажил бүтэмжтэй. Санаачлагатай хүмүүс амжилтад хүрнэ. Шинэ санал бусдын дэмжлэгийг хүлээнэ. Шинэ юм сурах, шинэ мэргэжил мэргэшил эзэмших нь хожим ашигтай. Санхүүгийн байдал сайжирна.
Нум
Идэвхитэй эхлэлийн өдөр. Барилгын ажил эхлүүлэх, засвар үйлчилгээ хийх, шинэ ажилд орох, чухал шийдвэр гаргахад сайн. Сарны эерэг нөлөөллийн үрээр хүн асар их эрч хүчтэй болж, бүтээлч чадавхи ч өсөн нэмэгдэнэ. Олон нийтийг хамарсан томоохон арга хэмжээ зохион байгуулах, хамтын хүчээр ажил үйлс бүтээхэд ашигтай.
Матар
Идэвхитэй, шийдэмгий байвал амжилтанд хурнэ. Санхүүгийн бүх төрлийн ажиллагаа, худалдаа арилжаа ашигтай. Бусад хүнтэй идэвхитэй харьцвал хэрэгтэй мэдээллийг олж авна. Эрүүл агаарт гарах буюу аялал зугаалгаар явбал эрч хүч нэмэгдэнэ. Сэтгэл санаагаа ариусга.
Бумба
Ажигч гярхай, хянуур байх өдөр. Оюуны ачаалал ихэдвэл толгой өвдөх магадлалтай. Сурган хүмүүжүүлэгч багш нар үр бүтээлтэй ажиллана. Бусдаас суралцах, мэдлэг боловсролоо дээшлүүлэх арга туршлагаа хуваалцах, хамтран ажиллахад тохиромжтой.
Загас
Идэвхитэй, шийдэмгий байвал амжилтанд хүрнэ. Санхүүгийн бүх төрлийн ажиллагаа, худалдаа арилжаа ашигтай. Бусад хүнтэй идэвхитэй харьцвал хэрэгтэй мэдээллийг олж авна. Эрүүл агаарт гарах буюу аялал зугаалгаар явбал эрч хүч нэмэгдэнэ. Сэтгэл санаагаа ариусга.
Сэтгэгдэл байхгүй байна