”Гацуурт” компаний захирал Л.Чинбат, яруу найрагч Б.Лхагвасүрэн нар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр зарлиг гарган, нэр бүхий хүмүүсийг төрийн дээд шагналаар шагнав. Тодруулбал яруу найрагч, ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, "Гацуурт" компаний Ерөнхий Захирал Л.Чинбат, Хэнтий аймгийн уугуул малчин Г.Сампил нарыг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор,  Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Ухнааг Монгол улсын Ардын жүжигчин цол тус тус олгов. Түүнчлэн олны сайн мэддэгээс Нийгмийн Хамгааллын Сайд асан Ши.Батбаярт Монгол Улсын Гавьяат Эдийн Засагч, "Шилдэг өнгө" хамтлагийн жүжигчин Г.Золбоотод Монгол Улсын Гавьяат жүжигчин, МУИС-ийн багш С.Отгонжаргалд Монгол Улсын Гавьат багш,Бөх цоллооч Д.Цогзол, Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хэвлэлийн төлөөлөгч асан, сэтгүүлч Ц.Мөнхтөр нарт Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн  олгосон.

Мөн  Монгол Улсын  Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор С.Энэбиш, Монгол Улсын Гавьяат багш цолоор Б.Даваасүрэн, Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч цолоор Ч.Базарсүрэн,Монгол Улсын Гавьяат малчин цолоор Ц.Дандар, Монгол Улсын Гавьяат нисгэгч цолоор Д.Оюунболд, Монгол Улсын Гавьяат тамирчин цолоор  Ц.Хүрэлчулуун, Б.Ганбат, Монгол Улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн цолоор Д.Алтантуул, Г.Ганбаатар,Монгол Улсын Гавьяат эмч цолоор Ш.Энхтөр, С.Юндэн,Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор Б.Ичинхорлоо нарыг шагнасан юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • уншигч
    чинбат лхагвасүрэн гуай 2 юу дутлаа гэж ингэж энэ төрөөс шагнал авна вэ ?? бузар муухайг нь хүлээн зөвшөөрч байна гэсэн үг шүү дээ. Ард түмэн улс орон дампуурч дуусч байхад... арван лангийн ембүүнд нь алгаа тосдог аав уу даа хө ...
    2017 оны 02 сарын 24 | Хариулах
  • Зочин
    зөнөг өвгөн шагналаа авчаад ард түмнээ мартчихсан Зоргол улаан уулынхаа чулуу бүхэнд баярлалаа гэж шаадийм даа хэ хэ хэ
    2017 оны 02 сарын 24 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025