Битүүний өдрийн өрнийн зурхай

Хонь

Мэдлэг чадвараа дээшлүүлэх, аялал зугаалгаар явахад сайн өдөр. Санхүүгийн асуудлаа цэгцлэх, шийдвэрлэхийг хүсвэл өнөөдөр тохиромжтой. Шинэ хувцас эд тавилга авбал удаан хэрэглэгдэнэ. Хувь тавилангийн элдэв дохио тэмдгийг анхаарч, зөн билгээ сонс.

Үхэр

Худалдаа арилжаа хийх, эд зүйл шинээр авах, ер нь мөнгөтэй холбоотой бүх ажиллагаанд сайн өдөр. Шинэ мэргэжил эзэмших, эрдэмд суралцахад ч ур дүнтэй. Шинэ хүнтэй танилцах, аялал жуулчлалаар явах, идэвхитэй ажиллахад тохиромжтой өдөр.

Мэлхий

Аливаад ухаалаг хандах өдөр. Таныг муу юманд уруу татах явдал гарч магад. Бусдын нөлөөнд бүү ор. Гэр орныхоо ажилд санаа тавьбал илүү үр дүнтэй. Ааш зангаа хянах нь амаргүй байж мэднэ.

Арслан

Худалдаа арилжаа хийх, эд зүйл шинээр авах, ер нь мөнгөтэй холбоотой бүх ажиллагаанд сайн өдөр. Шинэ мэргэжил эзэмших, эрдэмд суралцахад ч үр дүнтэй. Шинэ хүнтэй танилцах, аялал жуулчлалаар явах, идэвхитэй ажиллахад тохиромжтой өдөр.

Охин

Өдрийг бүхэлд нь ойр дотны хүмүүс, садан төрөлдөө зориул. Гэр бүлийн харьцаа халуун дулаан байна. Айлд зочлох, болзоонд явах, найз нөхдийн уулзалт зохион байгуулах нь таны алжаалыг тайлна. Гоо сайхандаа анхаарвал гайхам үр дүнд хүрнэ. Галаас болгоомжил.  

Жинлүүр

анд элдэв сонин санаа, хүсэл төрнө. Хэрвээ та хэвшил болсон хоол хүнсээ өөрчилж солихыг хүсвэл болохгүй гэх зүйлгүй. Мөнгө санхүүгийн асуудалд хянуур ханд. Бусдаас мөнгө зээлдэх нь таагүй үр дагавартай,  өөр арга замыг хайж, тулгарсан асуудлыг шийдвэрлэх боломж танд байна.  

Хилэнц

Эрч хүчээр тэтгэгдэх өдөр тул сэтгэл санаагаа төвлөрүүлэн эерэг эрчмийг биедээ хүлээн авахад бэлэн бай. Ам тангараг өргөх, чухал бичиг баримтанд гарын үсэг зурхаас зайлсхий. Өнөөдөр бие даан ажиллах, уран бүтээл туурвих, эрүүл мэндийг анхаарахад тохиромжтой өдөр. Садан төрөл, хамаатнууддаа санаа тавь. Чухал мэдээ сонсоно.

Нум

Янаг амрагийн харилцаа шалгуурт өртөнө. Таны биеэ хэрхэн авч явахаас олон зүйл хамаарна. Амраг тань хөндий хүйтэн байсан ч та эелдэг зөөлнөөр хандаж, байдлыг намжаа. Тэмцэл зөрчил биш, түншлэл амин чухал. Хэрвээ хэт дураараа загнавал ганцаардалд өртөнө.

Матар

Өдрийг бүхэлд нь ойр дотны хүмүүс, садан төрөлдөө зориул. Гэр бүлийн харьцаа халуун дулаан байна. Айлд зочлох, болзоонд явах, найз нөхдийн уулзалт зохион байгуулах нь таны алжаалыг тайлна. Гоо сайхандаа анхаарвал гайхам үр дүнд хүрнэ. Галаас болгоомжил.

Бумба

Үдээс өмнө аливаа чухал ажлыг амжуулж, алс хэтийн төлөвлөгөөгөө гарга. Өдрийн эхний хагас бүтээлч үйл ажиллагаанд ээлтэй сайн. Ойр дотны хүндээ санаа тавиарай. Уран бүтээл туурвихад ээлтэй.

Загас

Танд гэр бүлийн хүрээ илүү чухалчлагдана. Гэртээ хайрттайгаа байх нь аз жаргал гэж бодно. Үдшийг хайртай дотны хүмүүстэйгээ зугаатай өнгөрүүлнэ. Зарим хүмүүс томилолтоор буюу ажил хэргээр алс явна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025