Н.Алтанхуягийг байцааж байна
2017/02/23

Яг одоо Авлигатай тэмцэх газарт Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг байцаалт өгч байна. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйл 263.1-д зааснаар Төрийн албан хаагч албан тушаал эрх мэдлээ урвуулан ашигласан, мөн хуулийн 270 дугаар зүйл 270.1 зааснаар хууль бусаар хөрөнгөжсөн гэх зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн байцааж байгаа юм.

Өнгөрсөн мягмар гаригт АТГ-аас түүнд байцаалт өгөх тухай зарлан дуудах хуудас хүргүүлсэн байдаг. Гэвч тэрбээр Хөвсгөл аймагт яваа учир очиж чадахгүйгээ хэлж, өнөөдөр 10:00 цагт байцаалт өгөхөөр тохирсон байна. Өнөөдөр өглөө 10:00 цагаас Н.Алтанхуяг АТГ-т байцаалт өгч байгаа аж.

Өнгөрсөн хугацаанд АТГ-аас Ерөнхий сайд асан Н.Алтанхуягаас хоёр удаа байцаалт авчээ. Тодруулбал, оны өмнө нэг, оны дараа нэг байцаалт авсан байна. Мөн мөрдөн байцаалтын хүрээнд Н.Алтанхуягийн эзэмшлийн "Хаан жимст", "Max export" компаниудад нэгжлэг хийсэн юм.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин