Энэ онд улсын хэмжээнд 15 аймгийн 170 гаруй сумд өвөлжилт хүндэрч зудын байдалтай байгаа талаар эх сурвалж мэдээлж байна.Малчдад туслах хандивын аянд “ТЭЦ-3″ ТӨХК, 97 дугаар сургууль, 131 дүгээр сургууль, 24 дүгээр сургуулийн хамт олон нэгдэж нэмнээ лаа, шүдэнд, бусад эд материал хандивласныг нийслэлийн Онцгой байдлын газраас Багануур дүүргийн Онцгой комисст 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээлгэн өглөө. Багануур дүүрэгт 27522 толгой мал өвөлжиж байгаа бөгөөд дүүргийн нутаг дэвсгэрийн хойд уулархаг хэсэгт цас ихтэй, нийт нутгаар цасан бүрхүүлтэй байна.

Сэтгэгдэл байхгүй байна