Жүжигчин Г.Золбоот баасан гарагт МУГЖ цол тэмдгээ гардана

Жүжигчин СТА, Г.Золбоот МУГЖ  цолоор энгэрээ мялаахаар болжээ. Энэ талаар жүжигчин Г.Золбоот “Үнэхээр сайхан санагдаж байна. Энэ ганцхан миний баяр, миний шагнал биш. Олон хүн намайг МУГЖ цол хүртээсэй,  цаг нь болсон байтал энэ хүн яагаад авахгүй байна вэ гэж миний өмнөөс дуугарч байсанд би үнэхээр их талархдаг. Олон хүний ерөөл буян, сайхан үгс биелэлээ олж байгаад баяртай байна. Түмэн олондоо баярлалаа. Хүнд хайрлагдаж, хүндлэгдэх хувь тохиол байж дээ л гэж баярлаж сууна” хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцлаа.

Тэрбээр МУГЖ цол тэмдгээ энэ сарын 24-нд буюу ирэх баасан гарагт 11.00 цагт Төрийн ордонд Ерөнхийлөгчөөс гардан авах юм байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • Zochin
    Hehehe..
    2017 оны 02 сарын 26 | Хариулах
  • Кк
    Эр хүн нүүр амаараа оролдох их муухай юмаа, зүгээр бсн нүдэндээ давхраа оёулаад бүр муухай болцон. Гэснээс, хошин шогийхон бүгд МУГЖ болох ёстойн бна тээ..
    2017 оны 02 сарын 24 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025