өдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт оруулж, Цагаан сар болон Үндэсний их баяр наадмаар 65-аас дээш насны иргэдэд 50-200 мянган төгрөг олгохоор болсон билээ. Улмаар ахмад настнуудын өргөдлийг энэ сарын эхний өдрөөөс хүлээн авч, өчигдрөөс “Насны хишиг” тэтгэмж олгож эхэлсэн.

Энэ удаад насны хишиг авах өргөдлөө өгч амжаагүй ахмадууд мөнгөө нөхөж авах боломжтой юм байна. Энэ талаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас мэдээлэл хийлээ.
Тус газрын Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Б.Мандхай “Насны болзол хангасан ч энэ удаа өргөдлөө гаргаж амжаагүй иргэд ирэх зургадугаар сарын 30-наас өмнө өргөдлөө өгвөл мөнгөө нөхөж авах боломжтой. Харин зургаадугаар сараас хойш өргөдлөө өгвөл Цагаан сарын “Насны хишиг”-ээ нөхөж авах авах боломжгүй болно” гэв.
Одоогоор улсын хэмжээнд насны хишиг авахаар өргөдөл гаргасан 65-69 насны 42096, 70-79 насны 52403, 80-89 насны 17559, 90-ээс дээш насны 2366 ахмад нийт 114 мянга 424 ахмад настанд тэтгэмж олгох жагсаалтыг холбогдох банкуудад илгээж, 9.5 тэрбум төгрөгийн санхүүжилт хийжээ.
Сэтгэгдэл байхгүй байна