Г.Дэнзэн, Я.Батсуурь нарыг ирэх гуравдугаар сарын 20-нд шүүнэ
2017/02/23

ЗГХЭГ-ын дэд дарга асан, Эрдэнэставантолгойн ТУЗ-ын дарга асан Г.Дэнзэн, Эрдэнэставантолгойн дарга Я.Батсуурь нарын таван хүнд холбогдох шүүх хурал өнөөдөр болох байсан ч хойшлуулсан. Учир нь шүүгдэгч Т.Төгсбаярын өмгөөлөгч н.Бадам нь ар гэрийн гачигдал гарсан гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт бичгээр ирүүлж, шүүх хуралдаанд ирээгүй тул хүсэлтийг хүлээн авч шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр хангасан байна. 

Мөн Говь Повер ХХК-ийг иргэний хариуцагчаар татах, гэрч, шинжээч, хохирогч нарыг оролцуулах тухай өмгөөлөгч нарын хүсэлтийг тус тус хүлээн авч, шүүгдэгч Г.Дэнзэнгийн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлт гаргасныг хэрэгсэхгүй болгож, Г.Дэнзэнд урд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж бусад шүүгдэгч нарт урд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж, шүүх хуралдааныг 2017 оны 03 сарын 20-ны 10.00 цаг хүртэл хойшлуулжээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин