Гарал үүсэл нь тодорхойгүй будааг савлаж байжээ

БНХАУ-аас орж ирсэн гарал үүслийн бичиг, худалдах зөвшөөрөлгүй будааг ариун цэврийн шаардлага хангаагүй байранд зааны зурагтай уутанд савлаж байсныг мэргэжлийн хяналтын байцаагч нар илрүүлжээ.Тодруулбал, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагч нар Сонгинохайрхан дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт эрүүл ахуйн шаардлага хангаагүй байранд жижиглэн савлаж байсан 57 шуудай будааг хураан авчээ.Мөн иргэдээс хуурамч будаа байж болзошгүй гэсэн дуудлага олноор ирэх болсон бөгөөд үүний дагуу шинжилж үзэхэд хуурамч биш харин хадгалалтын горим алдагдсан гэсэн дүгнэлт гарч байгаа аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025