Ингэхэд та бүхэн Холливудын од сайхан бүсгүйчүүдийн насыг мэдэх үү? Сонирхуулахад Николь Кидман 45, Селин Дион 44, Памела Андерсон 45, Женифер Энистон 43 настай. Нас тийм ч чухал биш, гэхдээ тэд одоо хэр нь халуухан бүсгүйчүүдийн жагсаалтанд байсаар байгаа юм. Тэгвэл монголын урлагийн сайхан бүсгүйчүүд дундаас МУГЖ У.Уранчимэг тэдэнтэй үе тэнгийнх. Бүсгүй энэ жил 45 настай гэхэд итгэх хүн ховор. Арга ч үгүй юм.

Саяхан түүний халуухан нүцгэн зураг гарч олны нүдийг хужирлан залуу охид ч атаархсан байхад. “Хувьсал” продакшны шинэ бүтээл бүр сенсааци, таамаг, өндөр хүлээлт дагуулж байдаг бөгөөд энэ удаад “Миний нууц” киноных нь клип, постер цацагдсан даруйдаа шуугиан тарьсан. Нэрт жүжигчин, авьяаслаг сайхан бүсгүй тус кинондоо гол дүр бүтээж , бүрэн нүцгэлсэн төдийгүй халуухан бүсгүйн дүрийг амилуулжээ. Түүний дэлгэцийн нөхрийн дүрийг МУСТА Ц.Цэрэнболд бүтээсэн бол халуухан амрагийнх нь дүрийг залуу жүжигчин Б.Билгүүн амилуулжээ.

Энүүхэндээ л гэж хэлэхэд “Зүрхээр наадагч” киноны видео клип, амилуулсан дүрийнх нь дараа У.Уранчимэгийг залуус сониучирхах болсон. Ингэхэд урлагт зөвхөн бүсгүйн сайхан бие, царай төрх, хувирах чадвар хэрэгтэй гэж үү? У.Уранчимэгийн хувьд энэ бүгдээс гадна мэдрэмжтэй продюссер, сайн зохиолч, найруулагч. “Атганд үлдсэн эрдэнэ” киноныхоо зохиолч найруулагчаар ажиллан кино нь олон улсад гарсан нь мэргэжлийн найруулагчид нь атаархам үзүүлэлт. Товчхондоо кругозор сайтай гэж болно. Тэгвэл энэ удаад цэвэр жүжигчний амбицаа харуулж гол дүр бүтээсэнд үнэнч фэнүүд нь бараг өөрөөс нь илүү догдолж буй.
Драмын театрт байхын л “Хар ирвэс” Наоми Кэмпбеллтэй жишигддэг байсан У.Уранчимэг хэдий гэрийн эзэгтэй, ээж болсон ч хүсэмжит бүсгүйн тавцангаас буугаагүй. Фитнессээр идэвхитэй хичээллэсээр цөөнгүй жилийг үдсэн тэрбээр шинэ кинондоо зориулж бүтэн жилийн турш дасгал сургуулилт хийжээ. Хамтран тоглогчоо сургах, өөртэйгөө яв цав нийцүүлэх тал дээр Урнаа шиг хатуу, өндөр шаардлагатай багш байдаггүй гэдэг. Яг л барууны оддын жишгээр биеэ авч явж, бэлтгэл сургуулилтандаа өндөр ач холбогдол өгдөг түүнээс залуу үеийнхэн суралцах, үлгэр дуурайл болгохоос аргагүй. Ихэд өндөр хүлээлттэй байгаа “Миний нууц” кино нээлтээ 3-р сарын 2-ны өдрийн 17 цагт “Хүннү Молл”-д хийхийг бид анхлан дуулгаж байна.



Эх сурвалж.www.grandnews.mn
Сэтгэгдэл (60)