Нийт 194 иргэнийг залилсан эмэгтэйд 13 жилийн ял оноожээ
2017/02/22

Баянзүрх дуүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс иргэдийг халамж, зээл тусламжид хамруулна хэмээн залиладаг байсан этгээдэд 13 жил нэг capын ял оноосон байна. Ингэхдээ оноосон ялыг чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргажээ.

Шүүгдэгч эмэгтэй иргэн С нь “Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын ажилтан байна. Нийслэлийн 375 жилийн ойг тохиолдуулан шагналд тодорхойлно, жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмж нийлүүлэхээр болсон, гаалийн татварын мөнгө шилжүүл” гэх мэтээр иргэд, аж ахуйн нэгж байгууллагын захирлуудыг хуурч залилан хийдэг байсан аж.

Тэрбээр өмнө нь залилан мэхэлсэн гэмт хэргээр ял шийтгуулж суллагдаад, ялтай байх хугацаандаа буюу 2014 оны тавдугаар сарын 14-нөөс 2016 оны гуравдугаар сарын 23-ны хооронд нийслэлийн таван дүүрэг, 16 аймгийн нийт 194 иргэнээс 111.855.850 төгрөг залилан авчээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин